solongonews
Хятад улс 120 сая үгтэй монгол сурвалж бичгийн өгөгдлийн сан байгуулна
2018-11-27 10:00
Хятад улс 120 сая үгтэй монгол сурвалж бичгийн өгөгдлийн сан байгуулна.

Хятад улс 120 сая үгтэй монгол сурвалж бичгийн том хэлбэрийн өгөгдлийн сан байгуулж байна. Одоогоор нэгэнт 8 сая үгийг тус санд оруулаад байгаа аж.

Тус үүргийг хариуцан хийж буй Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийн шинжлэх ухааны академиас сурвалжлагч мэдээлэхдээ, монгол сурвалж бичгийн өгөгдлийн санг чилээн дуусгах аргаар монгол бичгийн анхны сурвалж бичиг “Чингис хааны чулуун бичиг” (1225 он)-ээс хойших дундад зууны үеийн уламжлалт монгол сурвалж бичиг болон орчин үеийн монгол модон сийлмэл сурвалж бичгүүдийг оруулж байна. Орчин үеийн сурвалж бичгийг шинжлэх ухаанчаар хууль дүрэм, утга урлаг, хэвлэл мэдээлэл, анагаах ухаан, хэрэглээний албан бичиг, заах материал, цэргийн явдал, спорт зэрэг төрөлд хувааж шилдэг агуулгыг нь шилэн сонгон оруулж байна.

Монгол сурвалж бичгийн өгөгдлийн сангийн байгуулалт нь оруулах, хянан унших, зүүлт хийх зэргээс бүрдэж, олон улсын тэргүүний стандартыг үндэслэн монгол бичгийн сурвалж бичгийн эх сурвалжийн удирдлагын тавцан ( интернет хэлбэр) байгуулна. Үүнд дэлхий дээрх хамгийн том, хамгийн бүрэн, хамгийн нарийн интернетээр цацсан монгол сурвалж бичгийн өгөгдлийн сан болгон байгуулахаар эцсийн зорилгоо болгож, монгол сурвалж бичгийн материалыг хамгаалах, нээх, ашиглахад суурь тавих юм.

2015 оноос эхлүүлсэн энэхүү ажил нь 2024 онд дуусна. Одоогоор 109 бодь бурхны шашны сонгодог монгол бичгийн “Ганжуур”-ыг санд оруулах ажлаа хийж байгаа юм байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл