“Хөххот-Монгол Улсын соёлын өдрүүд” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтын арга хэмжээ буюу “Сайхан Монгол орон” нэгдсэн тоглолтоо 11 дүгээр сарын 2-ны үдэш Өвөр Монголын Үндэстний урлагийн театрт хийлээ.



Тоглолт Үндэсний урлагийн Их театрын дэргэдэх язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн “Таван тэсийн магтаал”-аар эхэлж, “Уяхан замбуу тивийн наран” уртын сайхан дугаар өндөрлөсөн бол “Монголын тал нутаг”, “Сайхан Монгол орон”, “Ус мөрөн олон чиг”, “Хүний заяа” зэрэг олны хүртээл болсон хэн бүхний сонсох дуртай, аялж явдаг хуучны сайхан дуунууд, “Төв халх” бүжиг, “Хүлгийн хийморь” бүжиг, “Консонанс” хамтлагийн “Grande amore”, “Хөлөнбуйр тал нутаг” зэрэг олон сайхан уран бүтээлийг өргөн барьж үзэгчдийн сэтгэл зүрхийг догдлууллаа.





















Энэ удаагийн “Хөххот-Монгол Улсын соёлын өдрүүд” арга хэмжээг Өвөр Монголын Үндэстний урлагийн театр дэмжин ажиллсан гэдгийг дуулгахад таатай байна.

