solongonews
Согтууруулах ундаа эрэгтэй хүний эрүүл мэндэд илүү хортой гэдэг нь нотлогдлоо
2016-11-17 16:19
Согтууруулах ундаа эрүүл мэндэд хортой.

Согтууруулах ундаа эрүүл мэндэд хортой. Гэтэл дэлхийн хэмжээнд судалснаар согтууруулах ундааг эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан эдэлж хэрэглэсэн ч эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд илүү сөрөг нөлөө учруулдаг байна.

“Английн эрүүл мэндийн сэтгүүл” нийтлэлийн хамгийн сүүлийн шинэ дугаарт нийтэлснээр судалгааны үр дүнд 1891 оноос 2001 оны хооронд согтууруулах ундааг эрэгтэй, эмэгтэй хүмүүс бараг адил түвшинд хэрэглэж байна гэж мэдээлжээ.

Одоогийн эмэгтэйчүүд ч согтууруулах ундааг эрэгтэйчүүдээс дутуугүй хэрэглэх болсноор эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж байна. 
Австралийн New South Wales Их Сургууль болон АНУ-ын Колумбын Их Сургуулийн судлаачид 100 гаруй жилд төрсөн олон улсын хэмжээнд дөрвөн сая хүний согтууруулах ундааны хэрэглээний зуршлын судалгаа хийжээ. 1991 оноос 2000 оны хооронд төрсөн эрэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ адил насны эмэгтэйчүүдийн хэрэглээнээс 1.1 дахин их, 1897 оноос 1910 оны хооронд төрсөн эрэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ нь эмэгтэйчүүдийнхээс 2.2 дахин их байгаа аж. 
Үүнээс гадна согтууруулах ундаа ууснаас болж гаргасан асуудал, түүний улмаас өвдсөн гэх хоёр төрөлд хуваавал 16 наснаас 25 насны эрэгтэйчүүд адил насны эмэгтэйчүүдийнхээс 1.2 дахин, 1.3 дахин их байлаа. Гэтэл 100 орчим жилийн өмнө эрэгтэйчүүдийн согтууруулах ундааны улмаас асуудал гаргасан нь эмэгтэйчүүдийнхээс 3 дахин их байжээ. 
Судлаачид согтууруулах ундаанаас болж эрэгтэй, эмэгтэй хүмүүс асуудал гаргаж байгааг бараг тэнцүү байна гэж үзсэн байна. Энэ нь хүмүүсийн нийгмийн харилцаатай нягт холбоотой бөгөөд согтууруулах ундаанаас илүү их харьцаа холбоог бий болгодог.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл