solongonews
Эвенк үндэсний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэв
2018-08-12 21:45
ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Эвенк үндэсний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх наадам өнөөдөр буюу 08-р сарын 12-ны өдөр Эвенк үндэсний өөртөө засах хошууны Баянхошуу аялал жуулчлалын баазад нээгдлээ.



"Ялу гол", "Мэргэн гол", "Саальчин", "Овоон дээрх уулзалт" зэрэг уран бүтээл болон Эвенк үндэсний бүжиг "Солонго",  Буриад бүжиг "Ёохор",  Өөлдийн "Савардан" зэрэг тус хошуунд аж төрөн амьдран суудаг олон үндэстэн ястны онцлог бүхий тоглолтыг нээлтийн ёслолын үеэр тоглож наадамчин олноо баясгажээ.


Наадмын хүчит 256 бөхийн барилдаанд бөхчүүд ур ухаан, уран мэхээ уралдуулж, Эвенк үндэсний өөртөө засах хошууны Чандмань тэргүүлж, Эвенк үндэсний өөртөө засах хошууны Шижир үзүүрлэсэн байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл