Үндэстний шилдэг соёлоо идэвхтэй хөгжүүлэх хэрэгтэй
2017-01-18 22:24
ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь Үхай хотын төлөөлөгчдийн багийн ардын төлөөлөгчид, Цөөн Тоот Үндэстний багийн Улс Төрийн Зөвлөлгөөний гишүүдтэй нэгдүгээр сарын 16-ны үдээс хойш, нэгдүгээр сарын 17-ны үдээс өмнө тус тус Засгийн газрын ажлын илтгэл, АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан ба ”Хоёр хороо”-ны ажлын тайланг хянан зөвлөж ярилцлаа.

Бү Шяолинь Үхай хотын төлөөлөгчдийн багтай аюулгүй үйлдвэрлэл, Үхай хот ба эргэн тойрны газар орны хөгжил, хадан зургийг хамгаалах, аж үйлдвэрийн хэлбэрийг өөрчилж шат ахиулах зэрэг агуулгын эргэн тойронд бодол саналаа солилцов.
Гишүүдийн дурдсан ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх тухай санал зөвлөгөөг сонсоод, Бү Шяолинь:
-ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойгоор тохиол болгож, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн турших амжилт бүтэмж, туршлагаа гүнзгий дүгнэн, намын үндэстний тухай онол, үндэстний тухай төрийн бодлого ба үндэстний орны Өөртөө Засах байгууллын их давуу талыг гүйцэд үзүүлэх хэрэгтэй гэж илэрхийллээ.
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
