solongonews
Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголт
2019-02-25 17:45
Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголт

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний VII зөвшилцөл 24-нд Вашингтон хотноо өндөрлөлөө. Хоёр орны төрийн тэргүүний Аргентин дахь уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хоёр тал хэрэгжүүлж, гэрээний баримт бичгийн дагуу хэлэлцэн, технологи шилжүүлэх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, татварын бус саад бэрхшээл, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, валютын ханш зэрэг бодит асуудлаар ахиц гаргасан байна.

Энэ удаагийн зөвшилцлийн үр дүн ихэвчлэн худалдааны тэнцвэр, бүтцийн чанартай асуудалтай холбогджээ. Худалдааны тэнцвэрийн асуудлын хувьд, Хятадын тал Америкаас хөдөө аж ахуй, эрчим хүч, үйлчилгээний салбарын бүтээгдэхүүн импортлохоо өргөжүүлэх нь Америкийн тал Хятад, Америкийн бараа бүтээгдэхүүний худалдааны зөрүүг анхаарч буй асуудлыг зохицуулахад тустай төдийгүй Хятадын ард иргэдийн сайн сайхан амьдрах хэрэгцээ шаардлагыг хангахад, дотоодын үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулахад ашигтай юм.

Хоёр талын эдийн засаг, худалдааны баг цаг ашиглан, хүчин зүтгэл гаргасны үр дүнд энэ удаагийн зөвшилцөл шийдвэрлэх үе шатандаа орлоо. Хоёр орны тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх нь хоёр талын эдийн засаг, худалдааны багийн оюун ухаан, туршлагад шалгуур болж байна. Хятадын талын хувьд, чин үнэнч сэтгэлээр, асар их хүчин чармайлтаар дараачийн зөвшилцөлд оролцох болно.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл