solongonews
Хятад, Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны комиссын бага хурал болжээ
2017-09-15 16:51
Хятад, Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны комиссын бага хурал болжээ

Хятад, Оросын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын хүрээнд зохиогддог аж үйлдвэрийн хамтын ажиллагааны комиссын 2-р бага хурал 14-нд Оросын Казанд болж, тус комиссын Хятадын талын ахлагч, Хятадын Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яамны сайд Мяо Юй, Оросын талын ахлагч, тус орны Аж үйлдвэр, худалдааны яамны сайд Денис Мантуров нар хурлыг хамтдаа даргалсан бол хоёр орны төлөөлөгчид иргэний агаарын тээвэр, аж үйлдвэрийн түүхий эд, тоног төхөөрөмж, радио электроник зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, дараагийн шатны ажлын талаар байршуулалт хийжээ. 

Хурлын дараа, Мяо Юй, Денис Мантуров нар салбар комиссын хурлын протоколд гарын үсэг зурж, “Холбооны Бүгд Найрамдах Татарстан Улсын Кама голын эргийн Челни хот, Хятадын Чиндао хотын Хайер компанийн хөрөнгө оруулалтын төслийн санамж бичиг”, “Хятад Оросын инновацийн тэмцээнийг хамтран зохион байгуулах тухай БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яамны Олон улсын эдийн засгийн техникийн хамтын ажиллагааны төв, ОХУ-ын үндэсний электрон технологийн судалгааны хүрээлэнгийн санамж бичиг” зэрэгт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл