solongonews
Бө Аогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна
2021-04-19 16:57
Бө Аогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна

 “Азийн Давос” гэгддэг Бө Аогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт Хятадын Хай Нань  мужийн Бө Ао хотноо энэ сарын 18-нд эхэллээ.

Энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх уг чуулга уулзалтыг “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Бүс ба зам” санаачилгын хүрээнд глобал удирдлага, хамтын ажиллагааны төлөө хүчээ нэгтгэе” уриан дор  зохион байгуулж байна. Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, энэ удаагийн уулзалтад оролцогчид цар тахлын дараа олон талын үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих асуудлуудад гол анхаарлаа хандуулна.

Бө Аогийн чуулга уулзалтад дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгийн 2600 гаруй төлөөлөгч оролцож, 18 улсын мэдээллийн агентлаг, 160 гаруй хэвлэл мэдээллийн том байгууллагын төлөөлөл сурвалжилж байгаа нь цар тахлаас хойших хамгийн өргөн хүрээтэй олон улсын арга хэмжээ болж байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл