
Жил бүр тогтмол явагддаг энэхүү зулын баярыг энэ удаад Шиньжян нутагтай оюутан Гоо ( Шанхайн Далайн явдлын их сургууль ) болон Бүргэдээс ( Дүн Хуа их сургууль ) зохион байгуулж, Шанхай хотноо ажиллаж амьдарч буй хэсэг Монголчуудаас ивээн тэтгэсэн аж.

Мөн Өвөр Монгол, Шиньжян, Хөхнуур,Ганьсү нутагтай монголчууд болон Монгол Улсаас Шанхай хотноо ажиллаж сурч буй иргэдээс бүрдсэн нийт 200 шахам хүн уг арга хэмжээнд оролцжээ. Зулын баярын үеэр оролцсон бүх хүмүүс зул асаан ёслолоо эхлүүлэн, Шанхайн Жүжгийн дээд сургуулийн Монгол оюутнуудаас бүрдсэн “Дотем хамтлаг” , Шиньжянгийн Баянгол жөүгийн залуу дуучин Бадамсэрэн нарын урлагийн тоглолт болон болон Монгол үндэстний соёл түүхийн тухай асуулт хариултын тэмцээн нь наадмыг чимлээ.

