Залуустай хэрхэн чөлөөтэй ярьж сурах вэ?
2015-12-28 18:21
Та залуустай яаж харьцах аргаа олохгүй байна уу? Нэг л ичээд, нүүрэмгий байж чадахгүй байна уу?
Эхлээд та яагаад залуустай чөлөөтэй ярилцаж чаддаггүй шалтгааныг олох ёстой. Магадгүй та эр ч бай эмэгтэй хүнтэй чөлөөтэй ярилцахаас эмээдэг юм биш биз? Тийм бол та ичимхий зангаас болж бусадтай чөлөөтэй ярьж чаддаггүй юм байна.
Мэдээж дараагийн шалтгаан бол өөртөө итгэлгүй байдал. Хэрвээ таныг бусадтай харьцах үед дотор чинь “Би ч сонирхолгүй юм ярьж байгаа байхдаа” гэх мэт сөрөг бодлууд орж ирдэг бол өөртөө итгэлтэй байдал дутагдаж байгаагийнх. Хэрвээ та өөртөө хэрхэн итгэлтэй болох талаар зөвлөгөө авахыг хүсвэл үүнийг уншина уу: http://www.mongoljingoo.mn/content/21818.htm

Дараагийн шалтгаан бол бусдыг татах чадвар дутмагийнх. Хэрвээ та маш олон хүний өмнө итгэлтэйгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадвал та үнэхээр дур булаам бүсгүй юм. Мөн анх уулзсан хүндээ эерэг мэдрэмж үлдээж чадах хэрэгтэй.
Хэрвээ ярилцах зүйл олдохгүй байвал яах вэ? Түүний сонирхол, ажил болон хамгийн сайн мэддэг зүйлийн тухай яриа эхлэх гээд үз. Тэр дуртайяа таны асуултанд хариулж, танд туслахад бэлэн байх болно.

Зөвлөгөө хангалтгүй байна уу? Тэгвэл нэмэлт зүйлс байгаа шүү.
Өөрийнхөөрөө бай. Хэн нэгэнтэй ярилцаж байхдаа өөр хэн нэгний нүүр царай, занг гаргаад хэрэггүй.
Сээтэн хаяж сур. Тийм ч хэцүү биш.
Нүүрний хувирал болон дохио занг өөртөө сайн ашиглаж сур. Амьдралын зарим алдмааргүй боломжуудыг ашиглаж сур. Хамгийн гол нь дэндүү их жүжиг хэрэггүй шүү.
Битгий ай. Айдас таны бүх итгэл найдварыг унтраадаг. Эрэгтэй хүн бол таны найзуудтай л адил хүмүүс. Эрэгтэй найзтайгаа ярилцаж чадаж байж яагаад түүнтэй ярилцаж чадахгүй байна?
Инээмсэглэ. Юу хэлэхээ мэдэхгүй ч байсан түүний өөдөөс дулаахан инээмсэглэ.Илүү их унш.
Энэ нь ном, сэтгүүл, мэдээ, интернет дахь мэдээлэл гэх мэт байж болно.
Эргэн тойронд юу тохиолдож байгааг илүү их мэдэх тусам бусадтай харьцах амар байдаг.
Би одоо таныг түүнтэй ямар ч асуудалгүйгээр ярилцаж чаддаг болсон гэдэгт найдаж байна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
