solongonews
Өнгөт металлын үйлдвэрлэл 70 сая тонныг давав
2024-01-31 12:26
Өнгөт металлын үйлдвэрлэл 70 сая тонныг давав.

        Хятадын өнгөт металлын үйлдвэрлэл өнгөрсөн онд тогтвортой сайжрав. Түгээмэл хэрэглэдэг 10 зүйлийн өнгөт металлын үйлдвэрлэл 74 сая 698 мянган тонн болов. Энэ нь анх удаа 70 сая тонн давж, харьцуулах дүнгээр тооцвол 2022 оноос 7.1 хувь өссөн үзүүлэлт болж байна.

        Өнгөрсөн жил 12 сая 990 мянган тонн цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэжээ. Энэ нь 2022 оноос 13.5 хувь нэмэгдсэн дүн юм. Мөн 41 сая 590 мянган тонн электролитийн хөнгөн цагаан үйлдвэрлэсэн нь 3.7 хувь өсжээ.

        Хятадын өнгөт металлын аж үйлдвэрлэлийн холбооны орлогч дарга Чэнь Шюэсэнь өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлэл хийхдээ "2023 онд нарны эрчим хүч, эрчим хүчний хураагуур, цахилгаан автомашинд ашиглах өнгөт металл зэрэгт хийсэн хөрөнгө оруулалт, өнгөт металлын уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдэж, өнгөт металлын үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтыг өсгөсөн байна" гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл