7. Өвчтөн. Хот суурингийн оршин суугчдын эмчилгээний санхүүгийн нөхөн олговрыг иргэн бүрд жил бүр 420 юань байсныг 450 юань болгон нэмэгдүүлэхийн зэрэгцээ эмийн хэрэглээний баталгаат цар хүрээг өргөтгөнө. Хятад улсын хэмжээнд эм эмнэлгийн мэдээллийн сайтыг түгээн дэлгэрүүлж, бусад орон нутгийн эмнэлгээр үйлчлүүлэхэд шууд төлбөр төлж болох нөхцөлийг бүрдүүлнэ.
8. Хөдөө орон нутгийн оюутнууд. Томоохон их дээд сургуулиуд ядуу буурай орон нутгаас оюутан элсүүлэх цар хүрээгээ өргөтгөнө.

9. Доктор. Доктор магистрт олгох улсын тэтгэлгээ нэмэгдүүлнэ.
10. Тэтгэвэрт гарах иргэд. Тэтгэвэрт гарах иргэдийн үндсэн тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, цаг тухайд нь олгохыг батална.
11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хоёр төрлийн нөхөн олговор”-ын дүрмийг бүх талаар хэрэгжүүлнэ. Хот суурингийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахыг дэмжин, гэр бүлийн нэг гишүүнийг тогтвортой ажлын байраар хангахыг батална.

12. Орон сууц худалдан авагчдыг дэмжинэ. Одоогийн байдлаар 3,4-р зэрэглэлийн хотуудад хадгалагдаж байгаа орон сууц маш олноор байгаа бөгөөд оршин суугчид орон сууц худалдан авах болон хотод шилжин ирсэн иргэд орон сууц худалдан авалтыг дэмжинэ.
Ийнхүү манай нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэндээ баярлалаа. Илүү их мэдээ мэдээлэл авахыг хүсвэл солонго сайтад хандана уу.
Эхлэл бүхэн тань өлзийтэй, төгсгөл бүхэн тань түвшин сайхан байх болтугай.
