Өвөр Монголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо 1960 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан юм. Монгол, Хятад хоёр хэлээр сургалтын материалыг найруулан орчуулж, хэвлэхэд зориулсан үйл ажиллагаагаа явуулдаг.
Өвөр Монголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо нь Хятадын найман муж орны дунд, бага ангийн сурагчдын монгол сургалтын материал хэвлэх суурин болно. Мөн Хятадын цорын ганц дунд, бага ангийн сурагчдын сургалтын материал хэвлэдэг газар. 50 гаруй жилийн хугацаанд цэцэрлэг, дунд, бага ангийн сурагчид зарим их дээд сургууль, албан бус сургалт, өөрийгөө хөгжүүлэх зэрэг бүх насныханд зориулсан номыг хангаж ирсэн юм.
Найруулан хэвлэгдсэн монгол, хятад, япон, англи хэл дээрх сургалтын материал нийтдээ 30 мянга гаруй төрлийн ном, хоёр монгол сэтгүүл байна. Жилд дунджаар 2000 гаруй төрлийн номыг хэвлүүлдэг. Сургалтын материал байхаас гадна үндэстний соёл, тал нутгийн соёл, монгол Юань улсын соёл, орон нутгийн соёлд холбогдсон номыг байнга хэвлэн тарааж үндэстний соёл уламжлалын хүчирхэг орныг цогцлоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Тус хэвлэлийн хороо мөн “Монгол судлалын монгол сурвалж бичгийн чуулган”, “ Чин гүрний монголын магад хууль” зэрэг дата хэвлэлийн төслүүдийг эхлүүлээд байгаа юм. Эдгээр номууд хэвлэгдсэнээр Хятад улсын монгол судлал төдийгүй дэлхийн монгол судлалын түүхэнд төлөөлөгч болох хэвлэгдэхүүн гарах болно. Хэвлэлийн хороо нь Өвөр Монголын хэвлэлийн группийн чухал бүрэлдэхүүн болсны хувьд 2010 онд албан ёсоор группийн менежмент хийх тогтолцоог хэрэгжүүлсэн юм. 2014 онд боловсролын салбарт шилдэг сургалтын материалын нөөц хангах, дата хэлбэрийг ашиглахыг уриалсан гурав дахь удаагийн чиглэлийг дурдаж, цаасан хэвлэлээс орчин үеийн шинэ хэлбэрийн хэвлэл тийш өөрчлөхөөр хичээн ажиллаж байна.
