solongonews
Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолойн төслийн Хэбэй мужийн хэсгийн барилгын ажил
2020-06-05 09:46
Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолойн төслийн Хэбэй мужийн хэсгийн барилгын ажил яаралтай явагдаж байна.

    Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолойн төслийн Хэбэй мужийн Луань Жөү хот дахь барилгын ажил сүүлийн өдрүүдэд эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл амжилттай үргэлжилж байгаа юм байна.

Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолой Хятадын Хар Мөрөн мужийн Хэй Хэ хотоос эхэлж, Шанхай хотод хүрч, Хятадын Хар мөрөн, Гирин, Өвөр Монгол, Ляонин, Хэбэй,Тяньжинь, Шаньдүн, Жянсү, Шанхай зэрэг 9 муж хотоор (бүс, хот) дамжин өнгөрөх ба нийт урт нь 5111 км юм. 

Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хийн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг, Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хий нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулах тухай хоёр улсын засгийн газар 2014 оны 05-р сарын 21-ний өдөр хятадын Шанхай хотноо гарын үсэг зурсан байна. Орос энэхүү хийн хоолойн шугамаар Хятадад хий нийлүүлэх бөгөөд хий дамжуулах хэмжээ жил бүр нэмэгдэж, эцэст нь нийт 30 жилийн хугацаанд жил бүр 38 тэрбум шоо метр куб хүрнэ гэж хоёр тал санал нэгдэв. Энэхүү хийн хоолойг бас Хятадын одоо байгаа бүс нутгийн хийн хоолойн сүлжээнд холбох болно.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл