Метрог ном шиг тохижуулжээ
2018-05-04 11:01
04-р сарын 23-д дэлхийн номын өдөр тохиодог.
Тэгвэл энэ өдөрт зориулан Хятадад хэдэн арван үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Тэдгээрээс онцолбол нэгэн метроны тааз болон ханыг ном шиг харагдахаар ханз бичиж тохижуулжээ. Энэхүү шугам нь Хятадын Сычуань мужийн Чэндү хотын метроны нэгдүгээр шугам аж. Тус метронд “Хятадын ном судрын хөгжлийн түүх”-ийг төв болгон, “Ясны бичиг-Хулсны хуудас-Торго-Чулуун дээр сийлсэн судар-Цаасан ном-Ирээдүйн ном” гэсэн сэдвүүдээс бүрдэх “ном”-ыг бүтээжээ.



Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
