solongonews
Алдарт шог зураач Б.Билэг шинэ оны босгон дээр олон улсын шагнал хүртлээ
2017-02-24 17:13
Алдарт шог зураач Б.Билэг шинэ оны босгон дээр олон улсын шагнал хүртсэн байна.

Туркийн Анатолийн Шог зургийн холбооноос санаачлан зохион байгуулсан 4 дэх удаагийн Бурса олон улсын шог зургийн тэмцээний эцсийн шалгаруулалтын дүн 2 дугаар сарын 6-ны өдөр нийтлэгдэж, Хятад улсын ӨМӨЗО-ны алдарт шог зураач Б.Билэгийн бүтээл шилдэг шагнал хүртсэн байна.

Энэ удаагийн шог зургийн тэмцээн нь “Шинэ амьдрал” агуулгаар сэдэвлэгдэж, дэлхийн 52 улс орны 339 шог зурагчийн 807 бүтээлийг хүлээн авч, үүнээс 180 бүтээлийг сонгон авч шалгаруулан 7 бүтээлд шагнал хүртээжээ.

Шалгаруулалтын үеэр

Нэгдүгээр байрын шагнал: Индонез улсын зураачийн бүтээл

Хоёрдугаар байрын шагнал: Болгар улсын зураачийн бүтээл

Гуравдугаар байрын шагнал: Турк улсын зураачийн бүтээл

Шилдэг шагнал: Б.Билгийн бүтээл

Шилдэг шагнал: Ром улсын зураачийн бүтээл

Шилдэг шагнал: Турк улсын зураачийн бүтээл

Онцгой шагнал: Анатолийн зураачийн бүтээл

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл