Нүдний хар контурыг ( сумыг ) хэрхэн зурж сурах тухай дадлагууд тун олон байдагч хэрхэн загварлаг харагдуулах аргууд төдийлэн тааралддаггүй. Тэгвэл та эндээс загварлаг харагдуулах будалтуудыг сурахаас гадна заавал хар өнгөөр биш өөр төрлийн будгаар хамгийн үр дүнтэйд тооцогдох, хамгийн дэгжин харагдуулах 10 будалтыг сурах болно.
1. Зуны контур
Контур заавал хар байх ёстой биш шүү! Сонирхолтлй болгох үүднээс та контураар тод, цайвар сүүдэртэй харагдуулан будаарай.
2. Давхар контур

Давхар зураасуудаар нүдээ том харагдуулах боломжтой юм. Дээд зовхины контур доод зовхиныхтой нийлэхгүй байвал аятайхан харагдана.
3. Сэтгэл догдлом гял цал контур

Энэ будалт нь таны өмссөн хувцасандаа зохицуулан сонгох ёстой будалт ба хар контур дээрээс өнгө өнгийн нүдний тосон тенн ашиглан маш хурдан өвөрмөц бупалтыг хийх боломжтой юм. Та оролдоод үзээрэй!
4. Ombre контур

Ombre! Маш сайхан сонголт болж чадна. Мэдээж хэрэг анх удаа будаж байгаа нэгэнд хэцүү санагдах байх. Энэ будалтын гол дүрэм нь бараан өнгөө зовхины гадна талруу, бүдэг өнгөө нүдний дотоод буланруу уусгаж өгөх юм.
5. Цасан ширхэг

Holiday контур нэрээрээ аль хэдийн инстаграмд хүчээ аваад байга будалт юм. Өөр өөр өнгийн чимэглэлтэй шингэн контурыг ашиглан будалт хийх боломжтой.
6. Уран зураг мэт контур

Яагаад нүдэн дээрээ зураг зурж болохгүй гэж? Энэ нь маш эмэгтэйлэг харагдуулдаг. Дээд зовхиныхоо төгсгөл хэсэгт бага зэрэг цэцэг зурна. Үнэндээ та яг ижил зурахыг хүсвэл маш нарийн үзүүртэй контур олох хэрэгтэй.
7. Хээт контур

Энэ загвараар та будах үед магадгүй таны гар чичирсэн мэт харагдах авч үр дүнд нь гайхалтай сайхан харагдуулах болно. Ер нь шинэ төрлийн будалт тул та туршаад үзээрэй!
8. Хоёр өнгөний хослол

Өөр нэг Trendy болоод байгаа будалт бол нимгэн хар контурын дотуур болон гадуур тохирсон өнгөөр нарийн будалт хийж хэрэглэх будалт юм. Гол нь өөрийн нүдний өнгөнд зохицох өнгийг сонгоорой.
9. Далавч мэт контур

Урт өтгөн сормуустай мэт харагдуулах уг будалтыг ихэвчлэн уран бүтээлч, дуучид ашигладаг ба Рита Ора уг будалтыг санаачилсан гэж хэлж болно.
10. Уран сэтгэмжт будалт

Эцэст нь хэлэхэд шулуун бупалт хэзээд л байсан. Энэ өюөрмөц бцдалт нь сонирхолтой зүйлсийг туршиж үзэх дуртай охид бүсгүйчүүдэд тохиромжтой ба яг геометрийн дүрс зурж байгаа мэт санагдах боловч маш гайхалтай харагдах болно шүү. Туршаад үзээрэй.
