solongonews
Импортын экспо бэлтгэлээ бүрэн хангаад байна
2020-10-28 09:27
Импортын экспо бэлтгэлээ бүрэн хангаад байна

Өдгөө цар тахлын бараан сүүдэр дэлхий дахиныг нөмөрч, эдийн засгийн сэргэлтийн хүч сул байгаа болохоор олон улсын хэмжээний их олон үзэсгэлэн худалдаа, яармаг зэргийн зохион байгуулах хугацааг сунгасан юм уу аль эсвэл цуцлаад байгаа юм. Ийм нөхцөлд Хятадын Олон улсын импортын III экспо 11-р сарын 05-аас 10-ны өдрүүдэд Шанхайд зохион байгуулагдах бэлтгэлээ бүрэн хангаж, оны дор хагаст зохиогдох олон улсын цорын ганц томоохон хэмжээний үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Куб улсын Дэлхийн эдийн засгийн судалгааны төвийн ахлах судлаач Глэдис Эрнандес хэлэхдээ, Хятад улс товлосон цагтаа III экспог зохион байгуулах гэж байгаа нь цар тахлын эсрэг асар том амжилт гаргаж, дотоодынхоо эдийн засгийг өндөр үр ашигтай сэргээж чадсанаар барахгүй олон улсын худалдааг дэмжихээр хичээж буйн бодит илрэл юм гэжээ. 

Цар тахал нь улс орнуудын аж ахуйн нэгжийн идэвхжлийг буруулж чадсангүй. Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын үндэсний хороо мэдэгдэхдээ, энэ оны шанхайн экспод Австралиас 200 гаруй аж ахуй нэгж оролцохоор болсон нь шинэ рекорд тогтоолоо гэжээ. Түүнчлэн дэлхийн топ 500, ажил төрлийн салбарын манлайлагч аж ахуйн нэгжүүд бүгд маш идэвхжилтэй бүртгүүлж, экспод оролцох аж ахуйн нэгжийн тоо, цар хүрээ нь өмнө экспогуудтай дүйцсэн байна. Мөн их олон аж ахуйн нэгж өөрийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ зэргээ авч энэхүү экспогоор анх удаа олонд танилцуулахаар бэлтгэж байна. Германы био технологийн тэргүүний аж ахуйн нэгж болох Байер групп дараалан 3 жил экспод оролцох гэж байна. Тус группийн Хятад дахь ажил хариуцсан ерөнхий захирал Жян Вэй, “импортын экспо нь Байер группийн хувьд “эрүүл хятад орон” хөгжлийн эрэлт шаардлагыг ойлгож, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтран ажиллагчаа олох хамгийн сайн индэр мөн” гэжээ.

Хятад улсын зах зээлээ гадаадад нээлттэй хөгжүүлэх чухал арга хэмжээний нэг болсон импортын экспо нь нэгэнт дэлхийн үйлдвэрлэгч, экспортлогчид Хятад улс дахь зах зээлээ тэлэх чухал индэр болж, олон улсын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг ахиулах талаар ирэх тусмаа чухал үүрэг гүйцэтгэх болж байна. Холбогдох бүртгэлийн дагуу, 2019 оны II экспогоор 71 тэрбум 130 сая ам долларын өртөг бүхий хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь анхны экспогийнхоос 23 хувиар нэмэгдсэн бол эдгээр санамж бичгүүдийн 50 хувь нь одоогоор бодит биеллээ олоод байна. Хятад улсын зах зээл олон улсад боломж авчран, нээлттэй хөгжил нь Хятад улсын хамгийн ил тод “нэрийн хуудас” болсон байна. Худалдаа, аж үйлдвэр, хэрэглээ зэргийн бүтцийг өөрчлөхөд хүч сэлбэж буй импортын экспо нь дэлхийн эдийн засгийн хөгжилд улам олон Хятад улсаас үүдэлтэй боломж авчрах нь дамжиггүй юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл