ӨМӨЗО-ы 139 эмнэлгийн ажилтан Ү Хань хот руу мордлоо
2020-01-30 19:07
ӨМӨЗО-ы 139 эмнэлгийн ажилтан Ү Хань хот руу мордлоо.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны 139 эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэй эхний баг 01-р сарын 28-ны өдрийн үдээс хойш Хөххотоос Ү Хань хот руу нисч, шинэ хэлбэрийн коронавирусын халдвартай тэмцэхэд оролцож байна.

Эдгээр 139 эмнэлгийн ажилтнууд Хөххот, Бугат, Улаанхад, Улаанцав зэрэг дөрвөн хотын 13 эмнэлгийн хорооноос ирсэн бөгөөд эмнэлгийн багийн олон гишүүд 2003 онд SARS-тай тэмцэхэд оролцсон. Эмнэлгийн ажилтнууд хувийн ачаа тээшээс гадна маск, бээлий, тусгаарлах хувцас, эм тариа гэх зэрэг эмнэлгийн хэрэгслүүд авч явсан байна.



Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
