solongonews
Шинэ жил тэмдэглэх хамгийн сайхан санааг хуваалцъя
2015-12-28 18:21
Хэдхэн хоногийн өмнө манай байгууллагын байнга орж үйлчлүүлдэг ресторан шинэ жилийн менюгээ гаргасан талаар бидэнд танилцуулсан юм. Менежерийн хувьд би хамт олноосоо санал автал тэд дурамжхан байна.

 “Харин их онцгой газарт л шинэ жилээ тэмдэглэмээр байна. Болж өгвөл хотын төвөөс зайдуу байвал сайн. Шинэ жилээр машины хөдөлгөөн дийлдэхгүй, зам дээр такси хүлээж “мөнхрөх” дөхдөг” гэж байна.

Ингээд л би гэдэг хүн шинэ жил тэмдэглэх дөнгүүр үнэтэй хэрнээ дориун газрын эрэлд гарав. Хотын төвөөс зайтайхан газруудыг сонгох гэхээр автомашины зогсоолгүй, эсвэл меню нь хэт цөөн, гаднаас юм авч орж болохгүй гээд санаанд таарах нь тун цөөн юм.

Он солигдохын өмнө хүйт чангарч, агаарын бохирдол ид хүчээ авч бараг л нэгнээ олж харахад бэрх болдог болохоор заавал хотод тэмдэглэх хэрэг байна уу гэж бас бодов. Ингээд хамт олноосоо дахин санал асуулга явуулав. Ингэхэд тэд бүгдээрээ салхинд гарангаа амарч, зугаалж бас баярлах боломж байвал дуртай зөвшөөрнө гэв. Гэхдээ хотод ойрхон байх ёстой гэсэн шалгуур бас тавьж байна.

 

Яг энэ үед хайж хайж 22-ын товчооноос 20 гаруйхан км зайтай “Эх булаг” амралтын газрыг би сонгосон юм. Тэднийх 40-50 болон 140-150 хүн хүлээн авах хүчин чадалтай заалнуудтай юм байна. Хангалттай сайхан хоолны меню дээр амралтын газар амарч хонох дулаан байр, өглөөний цай, караоке зэргийг үнэ төлбөргүй баярын бэлэг болгон өгөх гэнэ. Бас гаднаас дуртай зүйлээ авч очиж болох юм байна.

Шинэ оноо сайхан угтчихаад агаарт нэг хоног амарч тухлаад, маргааш нь явган аялж эсвэл чарга хөлөглөн наадах, караокед хамт олноороо дуулах, цасны хөлбөмбөг тоглох эсвэл ширээний теннисээр өрсөлдөх гээд жинхэнэ диваажин гэж хэлж болохоор амралт биднийг хүлээж байна. Цэвэр цэнгэг агаарт шинэ оны анхны өглөөг угтаж уулын орой дээр гараад хийморио сэргээх бас л сайхан шүү. Бас автомашины хангалттай олон зогсоолтой болохоор очсон хүмүүс зай талбай гэж санаа зовох зүйл алга.

Хамгийн гол нь меню-нийхээ л мөнгийг төлөөд дулаан амралтын байр, караоке, өглөөний хоол, аялал, амралтын хөтөлбөрүүдийг бэлгэнд авна гэхээр үнэхээр таалагдсан шүү. Манай хамт олон ч үүнийг дуртай хүлээж авсан. Хямд үнээр хамгийн сайхан баяраа хамгийн онцгойгоор тэмдэглэнэ гэхээс манайхан байж ядаад л байна.

Магадгүй танай байгууллага шинэ жил тэмдэглэх газраа сонгож амжаагүй бол хамгийн эрүүл бас онцгой бэлэг байгалийн цэнгэг агаарт гэнэтийн бэлгээр дүүрэн “Эх булаг” амралтын газрыг зориорой гэж зөвлөх байна. “Эх булаг”ийн шинэ жилийн меню, хөтөлбөрийн талаар болон дэлгэрэнгүй мэдээллийг 8888-0877 9901-8110. 8808-8273 9905-9857дугааруудаас аваарай.

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл