solongonews
Ши Жиньпин АНЭУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
2022-06-01 12:17
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-р сарын 31-нд Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Шейх Мохаммед Бин Зайедтай утсаар ярьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хоёр талын хамтын хүчин чармайлтаар БНХАУ-АНЭУ-ын тал бүрийн стратегийн түншийн харилцаа тасралтгүй бэхжин, олон салбар дахь найрсаг хамтын ажиллагаа ч түүхийн хамгийн сайн түвшинд хүрсэн байна. Коронавируст цар тахлын нөхцөлд хоёр тал бие биедээ тусалж, цар тахлын эсрэг гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж, олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг тогтвортой ахиулж, БНХАУ-АНЭУ-ын харилцааны уян хатан чанар, өргөн уудам хэтийн төлөвийг харуулсан байна. 2022 оны 02-р сард та Хятад улсад хүрэлцэн ирж, Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцон, хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар өргөн хүрээн нийтлэг ойлголтод хүрч, холбогдох хамтын ажиллагаа ч идэвхтэй ахицтай болсон байна. Хятад улс АНЭУ-тай хамт найрамдлаа гүнзгийрүүлэн, харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, БНХАУ-АНЭУ-ын тал бүрийн стратегийн түншийн харилцааг баяжуулж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй болгоход Хятадын тал бэлэн байна" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс АНЭУ-ын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахыг тууштай дэмжиж, АНЭУ-ын өөрийн орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг бие даан эрэлхийлэхийг дэмжинэ. Мөн АНЭУ-тай хамтран ажиллаж, бие биенийхээ язгуур ашиг сонирхлыг тууштай дэмжиж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, хөгжиж буй асар олон орны нийтлэг эрх ашгийг хамгаалахад бэлэн байна. Хятад улс АНЭУ-тай цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтыг АНЭУ-ын хөгжлийн стратегитай уялдуулж, хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал мөн ард түмэн, соёлын харилцаагаа эрчимжүүлж, ард түмний хэлхээ холбоог ахиулах ёстой" гэжээ.

Шейх Мохаммед бин Зайед хэлэхдээ "2022 оны 02-р сард Хятадад ирж Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцож, Ши Жиньпин даргатай найрсаг хэлэлцээ хийсэндээ баяртай байна. АНЭУ-БНХАУ цар тахлын эсрэг тэмцэл зэрэг олон салбарт баялаг үр бүтэмжтэй хамтран ажилласан. Би Ши Жиньпин даргатай ахан дүүсийн адил гүн зузаан нөхөрлөлтэй байдгаа нандигнан үздэг. Өөрийн бүх хүчээрээ АНЭУ болон БНХАУ-ын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна. АНЭУ хэзээд БНХАУ-тай хамт байхыг би дахин нотолж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар АНЭУ-БНХАУ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа илүү гэрэл гэгээтэй ирээдүйг авчирч, хоёр талын ард түмэнд илүү сайн үр өгөөжтэй байх болно гэдэгт би итгэж байна" гэжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/politics/leaders/2022-05/31/c_1128701562.htm
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл