solongonews
Амьдралын зөв дадал хэвшлийг баримталж, хорт хавдраас урьдчилан сэргийлье
2018-05-17 15:23
Амьдрах ёс

XXIV удаагийн Хятад улсын хавдраас урьдчилан сэргийлэх долоон хоногийг 04-р сарын 21-ний өдрөөс эхэлдэг болно. ӨМӨЗО-ы хорт хавдрын эмнэлгийн хорт хавдрын тасгийн эмч Вэнь Жэньпин: - Сүүлийн жилүүдэд амьдрал хурдтай явагдаж, Хүний амьдралын дадал хэвшил болон хүнс, хооллолтын дэглэм алдагдсанаас хорт хавдарт нэрвэгдэх нь маш ихээр нэмэгдсэн.

Мэргэжилтний зөвлөснөөр шинжлэх ухааны дагуу амьдрах нь хорт хавдраас сэргийлэх маш чухал үр дүнтэй арга аж.

Вэнь Жэньпин: - Хүмүүсийн хэлдэг хорт хавдрын бие махбод гэж байхгүй. Одоог хүртэл ямар нэгэн бичиг баримтаар “Хорт хавдартай хүний 85 хувь нь хүчиллэг бие махбодтой”, “Харшил ихтэй бие махбод хорт хавдарт амархан нэрвэгдэнэ” гэдгийг шинжлэх ухаанаар нотлоогүй. Иймээс хүмүүс эрүүл мэндийн шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшиж, шинжлэх ухааны үүднээс хорт хавдраас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Амьдралын дарамт, орчны бохирдол, генетикийн мутаци нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж, хорт хавдраар өвдөж байгаа хүмүүст залуу насны хүмүүс их болжээ.

Мөн тэрээр: - Амьдралын зөв дадал хэвшлийг баримталж, биеийн хөдөлгөөний дасгал хийж, архи тамхинаас татгалзаж, тогтсон цагт шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэв.

Хорт хавдрын илрүүлэлтийг анхаарах нь маш чухал юм. Зарим хорт хавдартай өвчтөнүүд өвчнийг илрүүлэх хугацаанаас хоцорч хамгийн сайн эмчилгээний цагаа алддаг. Иймээс биеийн жин хэт хурдан алдагдах, биеийн өвдөлт ихдэх, бие хавагнах шинж илэрвэл цаг тухайд нь эмнэлэгт хандах хэрэгтэй. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Эрээн Хотын Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл