
Энэ үеэр нийт 300 орчим эд зүйлийг зарах бөгөөд ойролцоогоор нийтдээ $80 саяын наймаа явагдана гэсэн тооцоо гаргажээ.
Дуудлага худалдаанд орох эд зүйлсийн дотор Манж Чин гүрний Тэнгэр тэтгэгч хааны (1711-1799) ногоон хаш тамга байгаа юм байна.
Энэхүү тамгыг 10-15 сая ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа гэнэ. Тамгыг өнгөрсөн пүрэв гарагт олон нийтэд үзүүлэх арга хэмжээ болсон юм. Хятадаар Чяньлон, Монголоор Тэнгэр тэтгэгч хаан нь Энх Амгалан хааны ач бөгөөд Зүүнгарыг Манж Чин гүрэнд нэгтгэх дайныг удирдсан хүн.
Түүний тушаалаар нэгэн цагт хүчирхэг явсан Зүүнгарын Монголчуудыг бөөнөөр нь хядаж, газар нутгийг нь эзгүйрүүлсэн явдлыг түүхэнд Зүүнгарын геноцид гэж нэрлэдэг байна.
