solongonews
Хятад, Африкийн ирээдүйн манлайлагчийн анхдугаар яриа хэлэлцээ болов
2021-11-08 19:20
Хятад, Африкийн ирээдүйн манлайлагчийн анхдугаар яриа хэлэлцээ болов

    Хятад, Африкийн залуучуудын гүнзгий солилцоог ахиулахын тулд 07-ны өдөр Хятадын Ард түмний гадаадын оронтой найрамдлаар харилцах нийгэмлэгээс зохион байгуулсан "Хятад, Африкийн ирээдүйн манлайлагчийн анхдугаар яриа хэлэлцээ" онлайнаар боллоо.

    Энэхүү яриа хэлэлцээг "Залуучуудын үзэл баримтлал: Хятадын хөгжлийн дэлхийн ач холбогдол", "Залуучуудын хүч: Хятад, Африкийн хамтын ажиллагаанд тусалж, хамтдаа хожиж, хамтдаа хөгжих нь", "Залуучуудын эрхэм зорилго: Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулах нь" зэрэг гурван сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Хятад болон Африкийн олон орны залуучуудын төлөөлөгчид дээрх сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл