Хайнаньд чөлөөт худалдааны боомтын бодлого хэрэгжсэнээр дотоод гадаадын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж эхлэв. Саяхан, Хайнань чөлөөт худалдааны боомтын 2022 оны эхний багц гол төслүүдэд гарын үсэг зурж, био анагаах ухаан зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг нээсэн байна. Бээжинд "хоёр дүүрэг"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр өндөр технологийн улс дамнасан хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлсэн бөгөөд дижитал эдийн засаг аажмаар Бээжингийн эдийн засгийн хөгжлийн шинэ өсөлтийг нэмэгдүүлж, өндөр түвшний нээлттэй байдал нь гадаадын өндөр чанартай хөрөнгө оруулалтыг татаж оруулсан юм.
Худалдааны сайд Ван Вэньтао:
-Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын халуун цэг байсаар ирсэн. Сүүлийн хоёр жилд КОВИД-19-ийн цар тахлын нөлөөлөл, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний зохион байгуулалтад өөрчлөлт гарсны улмаас дэлхийн хил дамнасан хөрөнгө оруулалт ихээхэн хэлбэлзэж байна. Гэсэн хэдий ч Хятадын гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой өсөлттэй хэвээр байгаа юм.
2021 онд Хятадын гадаад хөрөнгө оруулалт шинэ дээд амжилт тогтоож, анх удаа 1 их наяд юанийг даван, 1.15 их наяд юаньд хүрч, сүүлийн 10 жилд анх удаа хоёр оронтой тоонд хүрэн 14.9 хувиар өссөн байна. Өндөр технологийн үйлдвэрлэлд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ анх удаагаа 30 хувиас давлаа.
Эхний улиралд гадаадын хөрөнгө оруулалтын хурдацтай өсөлт
Одоо, Шэньян хотын Теши дүүрэгт орчин үеийн автомашины үйлдвэр баригдаж байгаа бөгөөд энэ нь BMW компанийн Шэньян дахь гурав дахь автомашины үйлдвэр болох юм. BMW группийн Хятадын зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна.
BMW группийн дарга Зипсер хэлэхдээ: -Хятадын зах зээлийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. Хятад улсын технологийн хөгжил, ялангуяа дижиталчлал дэлхийд тэргүүлж байгаа юм. Бид Хятадын орон нутгийн түншүүдтэй хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоно гэдэгт найдаж байна. 2022 он нь маш сорилттой жил болж байгаа ч BMW групп Хятадад нэн өндөр түвшинд хүрэхээр урагшлах болно.
Хятад улс 2021 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтын хүртээмжтэй холбоотой сөрөг жагсаалтыг цаашид бууруулан, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг тасралтгүй оновчтой болгох зэрэг олон бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Автомашины үйлдвэрлэлийн салбарт гадаадын хувь эзэмшихэд тавьсан хязгаарлалтыг бүрэн цуцалж, гадаадын автомашины компаниуд Хятадад хөгжих өргөн орон зайг бүрдүүлжээ.
Эдийн засгийн ажлын төвийн чуулганаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийг онцлов. 2022 оны "Засгийн газрын ажлын тайлан"-д гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээг өргөтгөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд болон өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, орчин үеийн үйлчилгээ зэрэг салбарууд болон төв , баруун, зүүн хойд бүс нутгийн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж дурдав.
2022 оны 01-р сараас 03-р сар хүртэл Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалт жилээс жилд хурдацтай нэмэгдэж, тогтвортой нээлттэй болж, гадаадын хөрөнгө оруулалт хоёр оронтой тоогоор өсөн, тус улсын гадаад хөрөнгийн бодит зарцуулалт 379 тэрбум 870 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 25.6 хувиар өссөн байна.
Өндөр технологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх нь хурдацтай өсөж байна. Өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 132 тэрбум 830 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 52,9 хувиар өсжээ. Үүний дотор өндөр технологийн аж үйлдвэрийн салбар 35.7 хувиар өсөж, өндөр технологийн үйлчилгээний салбар 57.8 хувиар өссөн байна. Зүүн, төв, барууны хөрөнгө оруулалт бүх талаар нэмэгдэж байна. Хятад улсын зүүн, төв, баруун бүс нутагт гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.4 хувь, 60.7 хувь ба 21.9 хувиар тус тус өсөв. Улс даяар 21 муж (өөртөө засах орон, хотын захиргаа) гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ хоёр оронтой тоогоор өссөн байна.
Энэ он гарснаас хойш Хятад улсын эдийн засаг тогтвортой сэргэж, гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг тогтворжуулах үр нөлөө үргэлжлэн, бизнесийн орчныг тасралтгүй сайжруулсаар ирэв.
Худалдааны яамны Худалдааны академийн Олон улсын зах зээлийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Бай Мин:
-Хятад улс бүх талын хүлээлтийг тогтворжуулахын тулд өсөлтийг тогтворжуулах цуврал арга хэмжээ авснаар гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэн нэмэгдүүлж, Хятадын эдийн засгийг өөдрөгөөр харж байна.
Гадаадын компаниуд Хятадын зах зээлийн өсөлтөд итгэл дүүрэн байна
Зипзер хэлэхдээ:
- BMW нь Хятадын дунд болон урт хугацааны хөгжлийн хэтийн төлөвт маш их итгэлтэй байгаа бөгөөд Хятадын зах зээлд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн өргөжүүлэх болно. BMW-ийн Хятад дахь амжилт нь Хух Чэнь-BMW хамтарсан компанитай салшгүй холбоотой бөгөөд хоёр талын хамтарсан үйлдвэрийн гэрээг 2040 он хүртэл сунгав.
2021 онд Гуанжөу хотод шинээр баригдсан Стандарт Chartered Greater Bay Area Center төсөл ашиглалтад орлоо.
Стандарт Chartered группийн гүйцэтгэх захирал Вэнь Түөси:
Бид Хятадад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ирсэн юм. Одоо Бээжинд үнэт цаасны компани байгуулах хүсэлт гаргаж байна. Бид дөнгөж сая Хятадтай холбоотой нэмэлт 300 сая долларын хөрөнгө оруулалтыг зарлав. Хятадын эдийн засаг тасралтгүй нээгдэж байгаагийн давуу талыг үйлчлүүлэгчдэдээ туслахын тулд бид чадах бүхнээ хийх болно.
Үүний нэгэн адил Германы технологийн компани Heraeus энэ оны эхнээс цар тахлын нөлөөг даван туулж, Хятадын олон газарт нийт 200 сая ам.долларын хөрөнгө оруулалттай 10 гаруй төслийг сурталчлах ажлыг эрчимжүүлсэн байна. Хайкөүгийн зах зээлийн төвлөрөлд гарын үсэг зурах ёслол дээр, Хүйжы компанийн дэд ерөнхийлөгч Жан Мэн хэлэхдээ:
-Хайнань чөлөөт худалдааны боомт нь нэгдүгээр зэрэглэлийн бодлогын орчин, үйлчилгээний үзэл баримтлалтай, энд хөрөнгө оруулсан хөгжлийн хэтийн төлөв сайн байх болно гэдэгт итгэлтэй байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс зах зээлийн хүртээмжийг сулруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг улс даяар нэвтрүүлэх сөрөг жагсаалтыг бууруулан, чөлөөт худалдааны бүсүүдийг туршилтын журмаар таван жил дараалан хэрэгжүүлсэн байна. Худалдааны яам саяхан автомашины үйлдвэрлэлийн сүлжээний гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн симпозиум зохион байгуулж, оролцогч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийн өсөлтөд итгэл дүүрэн байгааг илэрхийлэв. Хэдийгээр 2021 онд чипний хомсдол, цар тахлын нөлөөлөл зэрэг автомашины үйлдвэрлэлд сорилтод тулгарч байгаа ч Хятадын автомашины зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт өмнөх оны мөн үеэс 3.4 хувь ба 3.8 хувь өсөж, ялангуяа шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл нэмэгдэж, 3.5 сая ширхэг үйлдвэрлэн, борлуулалт нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн үзүүлэлт гарсныг хэсэг аж ахуйн нэгжүүдээс тайлбарлав. Оролцогч компаниуд Хятадын урт хугацааны тогтвортой хөгжлийн эдийн засгийн хэтийн төлөв, зах зээлийн чадавхийг ерөнхийд нь өөдрөгөөр харж байх мөртөө, Хятадыг гадаадын хамгийн чухал зах зээлийн нэг болгохыг илэрхийлсэн байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын нээлттэй бодлогыг сайшааж, Хятадын эдийн засгийн хөгжлийн стратегид анхаарлаа хандуулж байна. Оролцогч аж ахуйн нэгжүүд ерөнхийд нь Хятад улс инновацийн хөгжил, эко хөгжлийн хэрэгжилтийг хурдасгаж байгаа нь гадаадын автомашины компаниуд Хятадад цахилгаанжуулах стратегийг хэрэгжүүлэхэд тустай гэж үзэж байх юм. Олон компаниуд шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэх хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ илэрхийлэв. Хятадын нээлттэй зах зээл нь дэлхийн олон орны компаниудад хөгжлийн боломжийг олгох нь дамжиггүй.
Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах бодлого баримтална
Цар тахлын нөхцөл байдалд дэлхийн эдийн засгийн байдал тодорхойгүй хэвээр байна. Сүүлийн үед дотоодын цар тахал өргөн тархаж байгаа нь дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, ашиглалтын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Гадаадын хөрөнгийн өсөлтийг цаашид хэрхэн тогтворжуулах вэ.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Юйтин хэлэхдээ:
- Сүүлийн үед дотоодын тахал өргөн тархаж, байнга гарч байгаа нь дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, ашиглалтын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах механизмын дагуу гадаадын хөрөнгө оруулалтын гол төслүүдэд тусгай анги байгуулжээ. Худалдааны яам нь холбогдох газрууд, орон нутгийн засаг захиргаатай хамтран аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах арга хэмжээг идэвхтэй авч байна. Ялангуяа цар тахлын гол салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд ажил, үйлдвэрлэлийг сэргээх, боловсон хүчнийг нэвтрүүлэх, ложистик, тээвэрлэлт зэрэг тодорхой асуудлуудыг зохицуулж шийдвэрлэхэд нь тусалж байгаа юм. Бүх талын хамтын хүчин чармайлтаар хэсэг аж ахуйн нэгжийн мэдээлсэн хүндрэлийг аажмаар бууруулж байна.
Тэрээр бас:
-Дараагийн алхамд бид цар тахлын нөхцөл байдалд үргэлжлүүлэн анхаарч, гадаадаас санхүүжүүлсэн гол төслүүдэд тусгай ангиудын үүрэг гүйцэтгэж, холбогдох хэлтэс, орон нутагтай хамтран ажиллаж, шинэ нөхцөл байдал, шинэ асуудалд хурдан хариу арга хэмжээ авах болно. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг ажиллуулж, тэдгээрийг цаг тухайд нь зохицуулан шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой байдалд хүрэхэд нь тусалж, эмх цэгцтэй ажиллах болно.
Бүтэн жилийн байдлаас харахад Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтын бүтцийг оновчтой болгох талаар ямар арга хэмжээ авах вэ.
Ван Вэньтао хэлэхдээ:
- Дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, бизнесийн орчныг оновчтой болгохын тулд тогтвортой байдлыг хадгалж, шилдэгийг ахиулах тал дээр хүчин чармайлт гаргаж байна.
Тогтвортой байдлыг хадгалах нь хувьцааг тогтворжуулах, өсөлтийг дэмжих явдал юм. Цаашид гадаадын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж улам нээх болно. Түүнчлэн, Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын яармаг, Хятадын экспо, 21 чөлөөт худалдааны туршилтын бүс, Хайнань чөлөөт худалдааны боомт, үндэсний хэмжээний 230 эдийн засгийн нээлттэй бүс, "1+4" үйлчилгээний салбарыг өргөтгөх зэрэг томоохон үзэсгэлэнг зохион байгуулах болно. Үүний зэрэгцээ, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах механизмын гадаадын хөрөнгө оруулалтын гол төслүүдийн тусгай анги нь аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйл ажиллагааг тогтворжуулахад туслах үйлчилгээг үзүүлж, төсөлд эрт гарын үсэг зурах, эрт хөрөнгө оруулах, эрт үйлдвэрлэхийг дэмжинэ.
Шилдэг байдлыг дэмжих гэдэг нь бүтцийг оновчтой болгож, чанарыг сайжруулах гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд Хятад улсын гадаадын хөрөнгийн ашиглалтын ерөнхий бүтцийг тасралтгүй оновчтой болгож байгаа ч боловсруулах аж үйлдвэрийн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, эзлэх хувь буурах хандлагатай байна.
Үүнтэй холбогдуулан Худалдааны яамны дараагийн алхам нь боловсруулах аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлж, "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн аж үйлдвэрийн каталог"-ыг шинэчлэн өргөтгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэвшилтэт салбарт хөрөнгө оруулахад чиглүүлэх хэрэгтэй.
