XIX их хурлын хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь, Байгаль орчны яамны намын удирдах хэсгийн нарийн бичгийн дарга, сайд Ли Ганьжэ, Төвийн санхүү эдийн засгийн удирдах хэсгийн албаны орлогч дарга Ян Вэйминийг урьж, “Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулъя” сэдвийн хүрээн дэх байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Ли Ганьжэ танилцуулахдаа:
- Намын XVIII их хурлаас хойш экологи, байгаль орчныг хамгаалах талаар түүхэн чанартай, асар их өөрчлөлт гарсан юм. Үүнд, 2016 онд Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хөх мөрний бэлчир, Жүжян мөрний бэлчир гурван бүсийн манан тоосонцор PM 2.5-ын дундаж хэмжээ 2013 оноос 30 хувиар буурсан гэсэн байна.
Ян Вэйминь танилцуулахдаа:
- Намын XVIII их хурлаас хойших 5 жил бол Хятадын экологийн соёлын тогтолцооны шинэчлэл хамгийн өндөр түвшинд, хамгийн хурдтай, хамгийн их эрч хүчтэй, үр ашиг ихтэй 5 жил юм. Төв Засгийн газрын өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах хэсгийн хуралдуулсан 38 удаагийн хурлын 20 удаа нь экологийн соёлын тогтолцооны өөрчлөлтийг авч хэлэлцсэн байна гэжээ.
Дараа нь төв Засгийн газрын байгаль орчныг хамгаалах ажлын хяналт шалгалтад, холбогдох механизм ба дэмжих арга хэмжээг хүч тавин сайжруулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг боловсруулах чиглэлээр судалгаа хийх, чухал газар орон, чухал ажил төрөл, гол асуудлуудад анхаарлаа хандуулж, орон нутагт мужийн зэрэглэлийн байгаль орчин хамгаалах хяналтын тогтолцоо зэрэг ажлыг эрчимтэй хийсэн байна.
