Арван хоёрдугаар сарын 14-нд Лхаст Цахилгаан сүлжээний үндэсний компаниас зохион байгуулсан Төвдийн хөдөө тосгоны цахилгаан сүлжээг өөрчлөн сайжруулах шинэ төслийн тусламжийн гэрээнд гарын үсэг зурах хурал болов. Төвдийн хөдөө тосгоны цахилгаан сүлжээг өөрчлөн сайжруулах шинэ төслийн бүтээн байгуулалт бүх талаар эхэлснийг энэ нь харуулж байна.

"Муж бүр нэг хотыг туслах" тусламжийн харгалзуулсан загварын дагуу, Цахилгаан сүлжээний үндэсний компанийн Хэбэй, Шаньши, Шаньдүн, Жянсү, Жэжян, Аньхүй, Фүжянь дэх цахилгаан эрчим хүчний салбаруудаас Төвдийн Нгари, Чамдо, Шигацзе, Лхас, Нагчү, Шаньнан, Ньюнчи зэрэг долоон хотод тус тус тусламж болгон, хүн хүч, техник, барилга, эд хөрөнгийн баталгаа зэрэг талаар хөдөө тосгоны цахилгаан сүлжээг өөрчлөн сайжруулах шинэ төслийн бүтээн байгуулалтад туслах юм байна.
Эх сурвалжид тэмдэглэснээр, Төвдийн бүх жижиг хот суурин болон төв тосгоны цахилгаан сүлжээг өөрчлөн сайжруулах төсөлд, Төвдийн 66 шяний бараг 1 сая 620 мянган хүн ам хамрагдаж, бүх ӨЗО-ны малчин тариачны ерөнхий тооны 70 хувийг эзэлж, уг төсөлд бараг 12 тэрбум 350 сая юанийн хөрөнгө оруулж, Төвдийн "Арван хоёрдугаар таван жил"-ийн хугацаан дахь хөдөө тосгоны цахилгаан сүлжээний төслийн бүтээн байгуулалтын ерөнхий хөрөнгө оруулалтаас давжээ. 2017 оны эцсээс өмнө жижиг хот сууринд яг цав тохирсон мөртөө аюулгүйн баталгаатай, хямд төсөр, эдэлгээ бөх хөдөө тосгоны орчин үеийн цахилгаан сүлжээг бүрдүүлэн байгуулах юм байна.
