solongonews
Ачаа тээврийн дөрвөн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэв
2017-12-26 18:23
Ачаа тээврийн 4 үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэв.

        Хурдны галт тэрэг, хурдны авто зам, хотын  метроны хэмжээ, боомтын гүн усны зогсоолын тоогоор Хятад улс дэлхийд тэргүүлж  байна.  
Таван жилийн туршид шинээр тавьсан төмөр зам 270 мянган километрээр нэмэгдэж, хурдны галт тэрэг нэг саяас илүү хүн амтай хотуудын 65-аас дээш хувийг хамарсан байна. Харин авто замын нийт хэмжээ 534 мянган километрээр нэмэгдэж,  хурдны авто зам 200 мянган хүн амтай хотууд, газрын хэмжээний захиргааны төвүүдийн 97-гоос дээш хувийг хамарсан байна. 2-р зэрэглэлээс дээших авто зам бүх шяний 96.7-гоос дээш хувийг хамрав. Мөн хурдны авто замын гарцын цахим төлбөр төлөх систем бүх Хятадыг хамарч, хэрэглэгчдийн тоо 590 саяд  хүрчээ. 
Иргэний агаарын тээврийн ачаа тээврийн онгоцны буудал 229,  үйлчилгээний систем хот газрын 88.5 хувь, шяний 76.5 хувийг хамарсан байна. Буухиа илгээмжийн үйлчилгээний 290 мянга цэг байгаа нь бүх шянь суурины 87.3 хувийг хамарсан байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл