solongonews
Гадаад хэл сурах гэж байна уу? No problem!
2015-12-28 18:21
Шинэ гадаад хэл сурна гэдэг тийм ч амар даалгавар биш юм шүү. Гэвч аль ч гадаад хэлийг сурахад туслах нэгэн зөвлөгөө танд бэлдлээ.
 
 
Гадаад хэл сурснаар танд ямар ашигтай вэ?
- Аль ч орны хэл сурна гэдэг хэцүү боловч, үр дүнд нь та талхны мөнгөө ч олж болох мэдлэг. Та аялалаар явлаа гэж бодоход сонирхолтой хүмүүстэй танилцаж, тэдний хэлийг ойлгож чадах болно
 
- Хамгийн ихээр хайрлаж хүндэлдэг зохиолчийнхоо бүтээлийг яг “оригиналь”-иар нь унших боломж
 
- Мөн адил дуртай гадаад кино, шоу нэвтрүүлгээ ямар ч орчуулгагүйгээр үзэж, хайртай жүжигчингийхээ хоолойг сонсоно
 
- Мэдээж ирээдүйн мэргэжилд маш их хамааралтай
 
Яаж сурах вэ?
Таны хийж болох зүйлс бол: 
 
- Дамжаанд явах. Санхүү цаг зав гээд бүх зүйл боломжтой бол сургалт найдвартай.
 
- Бие дааж сурах. Заавал бие дааж байж юм сурдаг хүмүүс ч байдаг шүү дээ.
 
Танд юу хэрэгтэй вэ?
За тэгэхээр гадаад хэл сурахын ач холбогдлыг тодорхойлсон. Харин одоо ямар материалаар өөрийгөө цэнэглэх вэ гэдэг үлдэж байна. Таны номын тавиурт зузаан дэвтэр, зузаан толь бичиг, хар ярианы ном мөн тухайн хэлний дүрмийн ном хэрэгтэй. Хэрвээ та бие дааж судлах гэж байгаа бол танд “Бие даан суралцагчдад” гэсэн гарчигтай ном хэрэгтэй. 
 
Ном, сурах бичигний сонголт дээр анхааралтай хандаарай. Жишээ нь та анхлан суралцагч бол заавал дотроо бүх сэдвийг агуулсан  “Бие даан суралцагчдад” гэх гарчигтай ном авах ёстой. Ялангуяа “7 хоногийн дотор Англи хэл сур” гэх мэт хугацаа богино заасан ном дэмий. Анхлан суралцагчид үнэхээр 7 хоногийн дотор сурах ямар ч боломжгүй.
 
Дээрээс нь электрон хэрэгслийг мартаж болохгүй шүү. Гар утсандаа толь бичиг, тест бөглөх даалгаврууд, яриа, эсээ, дүрмийн апп суулгаарай.
 
Анхаар: 
Заавал ном барьж гүйх албагүй. Та мөн адил интернетээр сурч болно. Жишээ нь: видео хичээл үзэж, электрон ном ашиглаад сурч болно. Энэ бол таны сонголт. Гэвч танд гэж хэлэхэд компьютерийг түр хойш тавиад ширээнд дээрээ номоо дэлгэх нь илүү үр дүнтэй. 
 
Танд туслах бодит зөвлөгөөнүүд:
1. Байнга давт. Өдөр бүр хэл судлалдаа 1 цагийг заавал зарцуул.
 
2. Судлаж буй хэлээр ном унших. Эхлээд жижиг эх уншиж өгүүлбэр бүрийг орчуулж ойлгоорой. Яваа яваандаа эхийн хэмжээг том болго. Хамгийн эхэнд уншихад бүх зүйл болохгүй байгаад битгий санаа зов. Цаг явах тусам та илүү сайжрах болно.
 
3. Судлаж буй хэлээр кино, нэвтрүүлэг үзэх. Эхний удаад кино, дараа нь нэвтрүүлэг, хамгийн сүүлд мэдээ үзээд ойлгохыг хичээх хэрэгтэй. Мэдээг ойлгоно гэдэг тийм ч амар биш шүү.
 
4. Гадаад дуу сонсож, яг дуурайж хэлэхийг хичээ. Гадаад дуу сонссоноор ямар ч үгийг яаж хэлэхийг заагаад өгч чадна. Бас тухайн дууны орчуулгыг мэдэж ав.
 
5. Хамгийн чухал зүйл бол ЦЭЭЖЛЭХ. Энэ үгнээс бүү ай. Өдөр бүр шинэ үг цээжлэх нь танд 100% туслаж чадна гэдэгт итгэж болно. 
 
6. Өглөө ажил/хичээдээ явж байхдаа гудамжинд таарсан бүр зүйлийг орчуулж хэлэхийг хичээ. Хэрвээ мэдэхгүй үг байвал шууд бичиж аваад цээжлээрэй. Маргааш тэр замаараа явахдаа цээжилсэн үгээ хэлээд цааш яваарай.
 
7. Судлаж буй хэлний улс оронг сонирх. Тэр улсын уламжлал, соёл, түүх гээд. Жишээ нь: англичууд яагаад хооллохдоо “Сайхан хооллоорой” гэж хэлдэггүйг судла.
 
8. Өөрийн чадварт итгэ. Гадаад хэл сурна гэдэг биелэгдэшгүй даалгавар биш. Хамгийн гол нь хүсэл, тэвчээр, байнгын дасгал сургуулилт. 
 
Бяцхан заль: 
Өдөрт 10-20 шинэ үг сур. Амархан цээжлэхийн тулд тэр үгс ойролцоо утгатай байх ёстой. Жишээ нь: дэвтэр, самбар, ширээ, сурагч, оюутан, багш, шохой, сургууль, сурах бичиг, сурах, мэдэх. 
 
Хар ярианы ном ашигла. Энэ ном нь таны ойлгохгүй байгаа зарим үгсийг ойлгоход амар болгож, өөрийгөө илэрхийлэхэд туслана.
Гар утасныхаа хэлийг судлаж буй хэлээр өөрчил. 
За ингээд л боллоо. Одоо та хичээх л үлдлээ шүү дээ!
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл