Хуримын даашинзтай бүсгүй ямархан тансаг харагддаг билээ. Тэгвэл усан доорх сүйт бүсгүй гэдэг гайхамшигтай уран сэтгэмжит ертөнц гэлтэй. Гэрэл зурагчин Адам Оприс гэрлэлтийн хэв маягийг харуулахыг зорьсон ийм сэтгэл булаам этгээд дүр төрх, анхаарал татам шийдлийнхээ төлөө хайр сэтгэлийг илэрхийлсэн далай доорх хуримын зургийг усанд шумбаж авахаар шаардлагатай гэх аппарат хэрэгслээр өөрийгөө бүрэн хангажээ.

“-Би өөрийнхөө шинэ байшин /house/ дахь усан бассейнд ач охидынхоо хэрхэн сэлж, ямар үзэсгэлэнтэй харагдаж байгааг хараад туршилт хийхээр шийдэж, гэрэлтүүлэг ашиглан зураг авч эхэлсэн юм. Том мөрөөдлөө эхлүүлсний дараа үүнийг боломжтой юм байна гэдгийг би олж харсан” гэж тэрээр Өмнөд Флоридагийн Хафингтон шууданд ярьсан байна.
Бүтэн жил хагас гаруй хугацааны туршилтын дараа Оприс бие давхар үйлчлүүлчэгчдээ хүртэл усан бассейнд зураглах туршилт хийжээ. Тэрээр орон нутгийн хуримын дэлгүүрүүдээс даашинзнууд хандив болгон цуглуулж, Facebook хуудсаараа усанд шумбаж буй байдлаар зургаа авахуулах сонирхолтой хуримлаж буй үйлчлүүлэгчдэд хандсан дуудлага явуулах болсон байна.
Флоридагийн Ки Ларжод “Усан доорх Солонгон хад” нэртэй усанд шумбах төвд уснаас доош 25 метрийн гүнд ажиллах найдвартай шумбагч баг, мөн сайн дураараа зургаа авахуулах сонирхолтой зургаан оролцогч (дөрвөн сүйт бүсгүй, хоёр сүйт залуу) олоход тийм ч урт хугацаа зарцуулсангүй.
Бидэнд маш хөгжилтэй байсан, далайд шумбах загвар өмсөгч хөлслөхийн оронд хайр дурлалдаа шатсан гэрлэж буй хосуудыг зургийн талбарт авчирсан нь зураг авах хамгийн шилдэг санаа шийдэл байсан гэдгийг олж мэдсэн гэж Оприс ярьлаа.
Үр дүн нь үнэхээр гайхамшигтай болохыг доорхи гэрэл зургуудаас хамтдаа харцгаая.
















Бэлтгэсэн: Э.Үржинханд
/Эх сурвалж: www.yahoo.com/
