solongonews
Өргөст лийрийн үйлдвэрээр тариаланчдын орлогыг нэмэгдүүлж байна
2021-08-20 10:23
Өргөст лийрийн үйлдвэрээр тариаланчдын орлогыг нэмэгдүүлж байна

    Гүйжүө мужийн Лүнли шяньд тарьсан өргөст лийр ургацын улирал эхэлж, тариаланчид цаг агаарын таатай байдлыг ашиглан лийр түүж, боловсруулах үйлдвэр болон хоршоодыг хангаж байна.

    Сүүлийн жилүүдэд Лүнли шянь нь "Тариалалтыг зогсоож ойжуулах" төслийг хэрэгжүүлж, тосгон суурингуудад өргөст лийр тарих ажлыг урамшуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийг ахиулсаар байна. Одоогийн байдлаар Лүнли шяньд өргөст лийрийн тариалах талбай 2000 онд бараг 6000 мү талбай байсан бол өнөөдөр 105 мянган мү хүртэл өргөжсөн бөгөөд жилд 16 мянган тонн лийр хурааж, 8000 гаруй тариачдын орлогыг нэмэгдүүлсэн байна. Үүний зэрэгцээ өргөст лийр эрчимтэй боловсруулах аж ахуйн нэгжүүдийг нэвтрүүлснээр лийрийн шүүс, өргөст лийрийн ундаа, хадгалсан жимс зэрэг бүтээгдэхүүн хийж,  жилийн үйлдвэрийн өртөг нь 400 сая юаниас дээш байж, өргөст лийрийн үйлдвэрлэл нь орон нутгийн тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх тулгуур аж үйлдвэр болсон байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл