Хятад-АСЕАН-ны XVII экспо 4 хоног үргэлжлээд 11-р сарын 30-нд өндөрлөжээ. Эл экспогоор онлайн болон оффлайн хэлбэрээр олон улсын болон дотоодын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны олон төслүүдэд гарын үсэг зурахыг ахиулж, цар хүрээ нь шинэ амжилт тогтоожээ.
Экспогийн үеэр Хятад, Тайланд, Камбож, Филиппиний 6 компани онлайн хэлбэрээр хамтын ажиллагааны төслүүдэд гарын үсэг зурсан бол энэхүү төсөл нь Хятадын Бэйдөү-3 навигацын системийн Филиппин дэх станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болно.
Экспод мөн нийт 263 тэрбум 870 сая юанийн өртөг бүхий олон улсын болон дотоодын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 86 төсөлд гарын үсэг зурсан нь өмнөх експогийнхоос 43.6%-иар нэмэгдэж, Хятад-АСЕАН-ны экспогыг зохион байгуулж эхэлснээс нааш хамгийн олон хөрөнгө оруулалтын төсөлд тохиролцсон нэг удаа болжээ. Эдгээрийн дотор дэвшилтэт технологийн салбар болон банк санхүүгийн төслүүд 80 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд томоохон төслүүдийн цар хүрээ, чанарыг өмнөх экспотой харьцуулахад илт нэмэгдсэн байна.
Энэ удааны экспод дэлхийн топ 500 компани болон бусад томоохон компаниудыг оролцуулсан ннийт 1700 орчим аж ахуйн нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулснаас 108 нь “Бүс ба зам” дагуу 22 орны аж ахуйн нэгж юм.
