Бүтэн жилийн дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 67 триллион 670 тэрбум юаньд хүрснийг харьцуулсан үнээр тооцоолбол, 2014 оноос 6.9 хувиар өсөж, өсөлтийн хурд нь 2014 оноос 0.4 нэгжээр буурчээ. Эдийн засгийн өсөлтийн хувьд, ноднингийн эхээр засгийн газраас тогтоосон "7 орчим хувь"-ийн зорилтыг үндсэндээ биелүүлэв. Эдийн засаг 6.9 хувиар өссөн нь Хятадын эдийн засгийн эргэлтийн ямар байдлыг харуулж байгаа талаар хүмүүс сонирхож байгаа юм.
2015 онд Хятадын эдийн засаг 6.9 хувиар өссөн нь сүүлийн 25 жилийн хамгийн бага үзүүлэлт болов. Төрийн Зөвлөлийн зөвлөгөө өгөх албаны тусгай судлаач Яо Жинюаний үзэж байгаагаар, урт хугацааны турш Хятадын эдийн засаг зөвхөн өсөлтийн хурдыг хэт чухалчилж байсныг больж, өсөлтийн арга хэлбэрийн өөрчлөлт, бүтцийн зохицуулалт хийхийг чухалчлах ёстой.
Тэрээр хэлэхдээ: "Хятадын эдийн засгийн хамгийн чухал зүйл бол, зөвхөн өсөлтийн хурдыг чухалчилж байсныг больж, мөн 6.9 хувийн өсөлтийн хурдад анхаарал тавихаа больж, харин эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийн өөрчлөлт, бүтцийн зохицуулахад улам түлхүү анхаарах ёстой. Жишээлбэл, 2015 онд улс ардын аж ахуйд эзэлсэн үйлчилгээний салбарын хэмжээ 50.5 хувь болж, эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хэрэглээний хөдөлгөгч хүч 66 хувьд хүрэв. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш хөрөнгө оруулалт Хятадын эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх хөдөлгөгч хүч байв. Иймээс хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх хөдөлгөгч болж, Хятадын эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой байдлаа хадгалж чадах болно" гэжээ.
2015 онд дэлхийн шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцууд донсолгоо ихтэй байсан ба олон улсын худалдаа буурч, санхүүгийн эрсдэл нэмэгдэх зэрэг ашиггүй нөхцөл Хятадын эдийн засгийн өсөлтөд томоохон бэрхшээл болсон юм. үүнээс гадна, Дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралын дараах зохицуулалтын шатандаа байгаа бөгөөд өсөлт удаан, тэнцвэргүй, эрсдэл их зэрэг таагүй хүчин зүйл дэлхий нийтийг хамарсан чухал цаг үед оршиж байна. энэ тухайд Яо Жинюань хэлэхдээ, дэлхийн бусад орны эдийн засгийн байдлыг ажихад Хятадын байдал давамгайлж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 25 хувийн хувь нэмэр оруулсан гэжээ.
2015 онд нийгмийн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулсан хэмжээ 2014 оны өсөлтийн хурдаас 10 хувиар буурсан нь 1999 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болов. Үүнтэй холбогдуулан Ардын их сургуулийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн судлаач Жао Шижюнь хэлэхдээ: "Бидний хөрөнгө оруулалтад шинэ өөрчлөлт гарч, олонх нь уламжлалт төсөл биш харин бидний эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн хөгжлийн чанарыг дээшлүүлэх, ардын амьжиргааг сайжруулах зэрэг хөрөнгө оруулалттай холбоотой өөрчлөлт гарсан. Илүүдэл, хоцрогдсон үйлдвэрлэлд хөрөнгө оруулах биш, мөн хөрөнгө оруулалтын салбар тасралтгүй өөрчлөгдөж, чанартүвшний өндөр зэрэглэлийн хөрөнгө оруулалтыг шаардаж байна" гэжээ.
Хөрөнгө оруулалтыг зохицуулахын зэрэгцээ хэрэглээ нь эдийн засгийн өсөлтөд "тогтворжуулах" үүрэг гүйцэтгэж байна. Хятадын орчин үеийн олон улсын судлалын сургуулийн дэлхийн эдийн засаг судлалын төвийн судлаач Чэнь Фэн-Ин хэлэхдээ, хэрэглээ нь улс ардын эдийн засгийн өсөлтөд тулгуурлаж буй чухал хөшүүрэг болоод байна гэлээ.
"Хэрэглээ илэрхий нэмэгдэж буйг бид харж болно. Хэрэглээ 10.7 хувиар түргэн өсөв. Хэрэглээнээс эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмэр 66.4 хувьд хүрсэн тул хэрэглээ бол эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч болсон гэж хэлж болно" гэв.
2015 онд хэрэглээ хоёр оронтой тоогоор өссөн бөгөөд гуравдугаар аж үйлдвэрлэлийн нэмүү өртгийн ДНБ-нд эзлэх хэмжээ 50.5 хувьд хүрч, ноднингоос 2.4 хувиар нэмэгдэж, хоёрдугаар аж үйлдвэрийн үзүүлэлтээс 10 хувь өндөр болсон. Бүтэн жилийн тоо бүртгэлээс авч үзвэл энэ нь гуравдугаар аж үйлдвэрийн GDP-д эзлэх хэмжээ анх удаа тал хувиас давсан үзүүлэлт болсон юм. Үүний зэрэгцээ ноднин нарийвчилсан технологийн аж үйлдвэрийн нэмүү өртөг 2014 оныхоос 10.2 хувиар өсөж, аж үйлдвэрийн салбарынхнаас 4.1 нэгж өндөр болжээ.
Энэ талаар Чэнь Фэн-Ин: - Эдийн засгийн үйлдвэрлэл эрхлэлтийн шинэ төлөв байдал асар их амьжиргааны хүчийг бүтээж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Энэ үйлдвэрлэл эрхлэлтийн шинэ төлөв нь аж үйлдвэрийн шинээр маш эрчимтэй өргөжин нэмэгдэж буй аж үйлдвэрлэл юм. Дээд шинэ технологи, сансар судлал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл ердийн аж үйлдвэрлэлээс мэдэгдэхүйц түргэн хөгжиж байна. Нөгөө талаар цахим холбоо, мэдээллийн аж үйлдвэрлэлийн өсөлт ч түргэн байгаа бөгөөд анагаахын эм бэлдмэлийн аж үйлдвэрлэлийн өсөлт ч нэлээд их дээшилсэн байна. Эдгээр нь хэрэг дээрээ үйлдвэрлэл эрхлэлтийн шинэ төлөв, эдийн засгийн шинэ төлөв буй болсныг харуулж байна" гэжээ.
