solongonews
Бэлчээр шарлах хугацаа хойшилж буй нь малчдад ашигтай тусч байна
2019-11-07 10:21
Өвөр Монголын мал аж ахуй эрхэлдэг бүс нутгийн бэлчээр шарлах хугацаа сүүлийн 5 жилд 4-21 өдрөөр хойшлогдож буй нь мал бэлчээрлүүлэхэд ашигтай тусч байна.

    Үүний зэрэгцээ өвс хадлан, мал тарга тэвээрэг авах, өвлийг тарга тэвээргэтэй давахад нэмэр дөхөм болж байна. Цаг уурын товчооны урьдчилсан мэдээллээс үзвэл, энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд Өвөр Монголын дунд ба баруун бүсэд цас бороо холилдон орж, зүүн бүсийн агаарын температур 4-6 хэмээр буурах нь. Иймд малчид мал сүрэгтээ анхаарал тавьж, өвс тэжээлээ ханган, хашаа хороогоо дулаалахыг сануулж байна. Мөн эх малын тэжээлд анхаарч, ирэх хаврын төллөлтөд одооноос бэлдэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд санууллаа.

Зохиогч: ӨМ- өдрийн сонины сурвалжлагч Ши Шянжүнь
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mn.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл