Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санааг суралцахыг тасралтгүй гүнзгийрүүлэхийн тулд Төвийн Суртал ухуулах хэлтэс “Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг суралцах асуулт хариулт” хэмээх номыг найруулан туурвих ажлыг зохион байгуулан, Суралцлагын хэвлэлийн хороо, Ардын хэвлэлийн хорооноос хамтран хэвлүүлж, тус өдрөөс эхлэн Хятад улсад тараав.
“Асуулт хариулт” нь үйл хэргийн хөгжлийн ахицыг чанга дагаж, онолын халуун асуудал, хүнд асуудалд анхаарлаа төвлөрүүлж, дарга удирдлага олон түмний анхаарлын төвд байгаа асуудалд хариулт өгч, асуулт хариултын хэлбэрээр Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны үндсэн санаа, үндсэн агуулга, үндсэн шаардлагыг бүх талаар системтэй, гүн гүнзгий ойлгомжтой тайлбарлан өгүүлж, намын шинийг бүтээсэн онолыг дарга удирдлага, олон түмэн гүн гүнзгий суралцан ойлгох, ухамсраараа түүгээр тархи толгойгоо зэвсэглэж, үйл хэргээ жолоодуулж, ажлаа ахиулахад тустай юм.
“Асуулт хариулт” нь нийт 7 том агуулга, 100 асуулт хариулттай бөгөөд агуулга нь баялаг, хэлбэр нь шинэ, зураг, нийтлэлийг хавсарган, ойлгоход амар, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг гүн гүнзгий суралцан хэрэгжүүлэхэд туслах гарын авлага болно.
