solongonews
Амьтдын диваажин Хөхшил
2020-12-09 17:13
Амьтдын диваажин Хөхшил

Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн Хөхшил байгаль хамгаалалтын бүс нь дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй бөгөөд далайн түвшнээс 4600 метрийн өндөрт оршдог юм. Хөхшил байгаль хамгаалалтын бүсэд зэрлэг амьтад олон төрлөөр амьдардаг учир "Амьтдын диваажин" хэмээн нэрлэгддэг билээ. Уг байгалийн тусгай хамгаалалтын бүсэд зэрлэг амьтдыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаар ирсэн. Хөхшилийн зэрлэг амьтдыг авран хамгаалах зорилготой “Санандаж” төвийг 2000 онд байгуулснаас хойш 300 гаруй амьтанд өл тэжээл залгуулах, эмчлэх, асрах зэргээр тусалжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд 13 бөхөн, хоёр тарвалж шувуу, нэг хар аргаль, нэг төвөд гөрөөс арчилгаа эмчилгээнд хамрагдаж байгаа ба тэднийг тэнхэрч эрүүлжүүлсний дараа байгальд нь буцаан тавих юм.  

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл