solongonews
Цар тахлын эсрэг тэмцэх эмчилгээний мэргэжилтний баг Палестинд очив
2020-06-19 21:12
Цар тахлын эсрэг тэмцэх эмчилгээний мэргэжилтний баг Палестинд очлоо.

   Палестин улс цар тахлын эсрэг нэн сайн тэмцэхэд нь туслахын тулд Хятад улсын засгийн газар 06-р сарын 10-наас 18-ны өдрүүдэд Палестин улсад цар тахлын эсрэг тэмцэх эмчилгээний мэргэжилтний багийг томиллоо. ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 19-нд:

- Энэ бол Хятадын ард түмэн болон Палестин ард түмэн хоорондын гүн зузаан найрсаг сэтгэлгээний бодит илрэл юм. Мөн түүнчлэн Хятад, Палестин эмчилгээ эрүүл мэндийн салбарын гүнзгий хамтын ажиллагааны шинэ эхлэл юм гэж хэллээ.

Жао Лижянь мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хуралд:

- Хятадын талын мэргэжилтний хэсгийнхэн тэнд Палестины засгийн газрын албан тушаалтан, технологийн мэргэжилтэн болон тэргүүн эгнээнд эмчилгээний хүмүүстэй цар тахлын эсрэг тэмцэх технологио хуваалцаж, туршлагаа солилцон, түүнчлэн тухайн нутгийн цар тахлыг тогтоон барих, сэргийлэх, авран эмчлэх арга хэмжээний талаар хамтдаа судлан хэлэлцэж, 23 эмнэлэг, лаборатори, судалгааны газраар очиж, төрөл бүрийн солилцооны болон бэлтгэл сургалтын 36 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 500 хүнийг сургалтад хамруулсан. Түүнчлэн Палестины талтай зайны эмчилгээний хамтын ажиллагааны бүдүүвч гэрээнд гарын үсэг зурсан байна. Палестины тал мэргэжилтний багийн санаачилгыг идэвхтэй авч, цар тахлыг тогтоон барих, сэргийлэх арга хэмжээгээ тасралтгүй эрчимжүүлэн, оношилгооны чадварын бүтээн байгуулалтаа дээшлүүлсэн гэж танилцуулсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл