solongonews
10 мянган алжир хүүхдийн хүйн ээж
2019-04-11 21:13
10 мянган алжир хүүхдийн хүйн ээж

Эх баригч эмч Ли Ли Хойд Африкийн Алжир улсад хоёр жил ажиллах хугацаандаа 10 мянга гаруй нярайг эх барьж авчээ. Африкт эрүүл мэндийн тусламж үзүүлэх Хятадын тусгай эмч нарын багийн гишүүн тэрбээр Францад долоон сар мэргэжил дээшлүүлж, төв Хятадын Хубэй мужийн Эх, хүүхдийн эмнэлэгт ажиллаж байсан туршлагатай эмч аж.
Ли эмч 2016 оны зургаадугаар сард Африкт анх хөл тавьж, есөн сарын дараа гэхэд Алжирийн Сетиф хотын Эх, эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллах болжээ. Тухайн бүс нутгийнхаа хамгийн том эмнэлэг болохын хувьд тус эмнэлэг орон нутгийн 1.5 сая эмэгтэйд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг ч Ли эмчийг очих үед ердөө дөрвөн хятад эмч, нэг нутгийн эмч нийлсэн хэдхэн мэргэжилтэн л ажиллаж байж. Ачаалал их тул Ли эмч нэг өдөрт 10 гаруй кесарево хагалгаа хийх тохиолдол ч байжээ. Тэрбээр эх барих эмчээс гадна нутгийн эмч, сувилагчдыг дадлагажуулах  сургагч эмч, мэргэжилтнээр мөн давхар ажилласан байна.
Алжир дахь томилолтынх нь хугацаа дөнгөж дуусаад буй Ли эмч дахин хилийн чанадад, тэр тусмаа Африкийн хаа нэгтээ дахин ажиллах хүсэлтэй аж. Тэрбээр дараагийн томилолтоо хүлээж байна.  

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл