
Нэг. Үндэслэл
“БНХАУ-ын компаний тухай хууль”, “БНХАУ-ын компани бүртгүүлэх удирдлагын дүрэм”, “БНХАУ-ын захиргааны тусгай зөвшөөрөл олгох хууль”, “БНХАУ-ын дотоод, гадаадын хамтран хөрөнгө оруулсан компани үйл ажиллагаа эрхлэх тухай хууль”, “БНХАУ-ын дотоод, гадаадын хамтарсан компани үйл ажиллагаа эрхлэх тухай хууль”, “БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль” зэрэг.
Хоёр. Бүртгүүлэх бичиг материал
1. Үүсгэн байгуулах компаний хуулийн төлөөлөгчийн гарын үсэг зурсан “Гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулах өргөдөл”.
2. Хянан зөшөөрөх албан байгууллагын зөвшөөрлийн бичиг.
Өргөдөл гаргагч нь компани үүсгэн байгуулах зөвшөөрлийн бичгийг хүлээж авсны дараа 90 хоногийн дотор бүртгүүлэх байгууллагад бүртгэлийн ажил албыг гүйцэтгэнэ. Дотоод, гадаадын хамтарсан компани, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани, гадаадын хөрөнгө оруулалттай компанийг үүсгэн байгуулагч нь зөвшөөрлийн бичгийг хүлээж авсны дараах 30 хоногийн дотор бүртүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Хөрөнгө нийлүүлэх хэлбэрээр байгуулсан хувьцаа эзэмшигч ХК нь хувьцаагаа худалдагч компани байгуулах тохиолдолд Төрийн Зөвлөлийн хөрөнгийн биржийн хяналт удирдлагын байгууллагаас олгосон зөвшөөрлийн бичгийн эх хувь, хуулбарыг авч бүртгүүлнэ.
3. Компаний дүрэм
Дүрэмд хөрөнгө оруулагч талын хуулийн төлөөлөгч буюу түүний итгэмжилсэн хүн нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан эх хувилбар, хөрөнгө оруулагчийн гарын үсэг зурсан бичиг баримт хэрэгтэй. Бүртгүүлсэн дүрэм нь зөвшөөрөл олгох байгууллагын шаардлагатай нийцсэн байх.
4. Компаний нэр авах зөвшөөрлийн бичиг
Компаний албан ёсны нэр авах зөвшөөрлийн бичгийг хүчинтэй хугацаанд нь үүсгэн байгуулах гэж байгаа компаний үйл ажиллагаатай нийцсэн байх.
5. Хөрөнгө оруулагчийн мэргэшлийн гэрчилгээ болон хөрөнгө оруулагчаас бусад хамтрагчдын тодорхойлох гэрчилгээ
Хятадын талын хөрөнгө оруулагч тус байгууллагын албан тамга тэмдэгтэй аж ахуйн нэгжийн гэрчилгээ буюу албан байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн зохион байгуулалтын хуулийн төлөөлөгчийн бүртгэлийн бичиг, төрийн бус байгууллагын гэрчилгээний эх хувилбар болон хуулбар. Гадаадын хөрөнгө оруулагчийн мэргэшлийн гэрчилгээ, иргэний гэрчилгээг тус улсын холбогдох байгууллагаас нотариатаар баталгаажуулсны дараа Хятадаас тус улсад суугаа Элчин Сайдын Яамнаас /ЭСЯ/ гэрчилгээ авна. Хэрэв тухайн улс Хятад улстай дипломат харилцаа тогтоогоогүй бол БНХАУ-тай дипломат харилцаатай гуравдагч хөршөөс тухайн улсад суугаа Элчин Сайдын Яамнаас ЭСЯ-аас гэрчилгээ авч дараа нь БНХАУ-аас тус улсад суугаа Элчин Сайдын Яамнаас ЭСЯ-аас гэрчилгээ авна. Зарим улс орнуудын гадаад харьяа нутагт гаргасан бичиг баримтыг тухайн улс орных нь баталгаажуулсан баримт бичгийн хамт тухайн улсын гадаад харилцааны байгууллагад бүртгүүлж батлуулна. Дараа нь Хятад улсаас тухайн улсад суугаа ЭСЯ-нд ЭСЯ-т бүртгүүлж баталгаажуулна. Хонконг, Аомэнь, Тайваний хөрөнгө оруулагчдын мэргэшлийн гэрчилгээ, иргэний гэрчилгээг тусгай дүрэм тогтоол ба гэрээ хэлэлцээрийн дагуу нотариатаар баталгаажуулж бүртгүүлнэ.
6. Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ), Хяналтын зөвлөл болон захирлыг тушаалд томилсон албан бичиг, иргэний гэрчилгээний хуулбар.
ТУЗ, Хяналтын Зөвлөлийн дарга, Хянан шалгах зөвлөлийн ажилтны төлөөлөгчийг албан тушаалд томилсон албан бичгийг багтаана. Эдгээр албан тушаалтнуудыг томилох нь компаний дүрэмд нийцсэн байх шаардлагатай.
7. Хуулийн төлөөлөгчийг албан тушаалд томилсон тухай албан бичиг, иргэний гэрчилгээ, эдгээр нь компаний дүрэмд нийцсэн байх шаардлагатай.
8. Хуулийн дагуу хяналт шалгалтын байгууллагаас гаргасан гэрчилгээ. /ХХК/ Хязгаарлагдмал Хувьцаат Компани болон банк санхүү, хөрөнгийн бирж, даатгалын компаниуд, сангийн удирдлагын компани зэргийг үүсгэн байгуулахад үүсгэн байгуулах хөрөнгө мөнгөө нэг удаа бүртгүүлнэ.
9. Хувьцаа эзэмшигчийн анх удаа гаргасан хөрөнгө нь бэлэн мөнгөөр бус бол санхүүгийн гүйлгээ хийх эрхийг шилжүүлсэн албан гэрчилгээг хавсаргана.
10. Компаний хаягийн гэрчилгээ
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь болон хуулбар. Түрээсэлсэн байрны түрээсийн гэрээний эх хувь болон хуулбар, түрээсэлсэн байшингийн гэрчилгээг хавсаргана. Хэрэв хуулбарыг хавсаргах боломжгүй бол тус байшинг гэрчилж чадахуйц өөр орон сууцны гэрчилгээний хуулбар байх шаардлагатай. Түрээслүүлсэн байшин нь зочид буудал, эсвэл хоолны газар бол холбогдох гэрчилгээ, хуулбарыг зайлшгүй хавсаргана. Байшингийн гэрчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ биш бол дараах хэдэн төрлийн байшинг ашиглах эрхийн гэрчилгээг хавсаргана. Тухайн байшингийн оршин байрлаж буй сум, дүүргийн захиргаанаас гаргасан байшинг ашиглах эрхийн гэрчилгээ, цэргийн зориулалттай орон сууц буюу байшин бол тухайн хариуцах албан ёсны байгууллагаас гаргасан “Цэргийн зориулалттай байшинг түрээслэх зөвшөөрлийн бичиг” зэргийг хавсаргах хэрэгтэй. Бүртгэлийн хаяг нь байшингийн албан бүртгэлийн хаягтай адилхан байх шаардлагатай. Хэрэв өөр бол хаяг өөрчлөгдсөн тухай гэрчилгээг хавсаргана. Хэрэв газрын нэр нь өөрчлөгдсөн бол тус хэргийг хариуцсан цагдаагийн байгууллагын салбараас гэрчилгээ авна. Компаний байр нь түрээсийн байр бол түрээслүүлэгчийн нэр, хаяг тус байрны гэрчилгээний нэр хаягтай нь ижил байх шаардлагатай. Хэрэв тус байр нь дамжин түрээсэлсэн бол эзнийх нь дамжин түрээслүүлэх зөвшөөрлийн бичиг байх хэрэгтэй. Хэрэв түрээслэх байшин нь олон хүний хамтын хөрөнгө бол эдгээр хүмүүс бүгд гарын үсэг зурсан түрээслүүлэх зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.
11. Үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл. Тус бичгийг зөвхөн олон хүн хамтарсан ХХК байгуулахад хэрэглэнэ.
12. Хянан зөвшөөрсөн албан бичиг болон гэрчилгээ. Үйл ажиллагааны цар хүрээнд хууль, засаг захиргааны хууль болон Төрийн Зөвлөлийн зөвшөөрлийн төрөл байвал эдгээр зөвшөөрлийн бичгүүдийг зайлшгүй хавсаргана.
13. Хуулийн бичиг баримт хүргэж өгөх итгэмжилсэн бичиг. Гадаадын хөрөнгө оруулагч болон улсын дотоодын итгэмжлэгдсэн хүний хооронд гарын үсэг зурна. Тус итгэмжлэгдсэн бичигт итгэмжлэгдсэн хүний хууль ёсны бичгийг хүлээн авах эрх, оршин суух хаяг, утасны дугаар зэргийг бичсэн байх. Итгэмжлэгдсэн хүн нь тухайн гадаад компаний Хятад дахь салбар компаний төлөөлөгч буюу төлөөлөгчийн газрын төлөөлөгч, хувь хүн байж болно.
Сануулга: Дээр дурдсан зүйлүүдэд хуулбар гэж тодорхойлоогүй бол эх хувилбарыг зайлшгүй авчирна. Хэрэв бичиг баримт нь гадаад хэл дээр байвал хятад хэлний албан ёсны орчуулгатай нь хавсаргах бөгөөд орчуулгын хувилбар дээр орчуулсан компаний албан тамга тэмдэг байх хэрэгтэй.
Гурав. Бүртгүүлэх үйл явц
Компани нь хувьцаа эзэмшигчийн иргэний гэрчилгээний эх хувилбарыг хавсаргаж, компаний нэрийг албан ёсоор тогтоон, бүртгэлийн үйл явцын шаардлагын дагуу бичиг материалаа бүртгэнэ. Бүртэглийн газрын ажилтан анх удаа бүртгүүлсэн бичиг материалыг шалгаж, бүртгэлийн газрын шалгагчаас дахин хянан шалгасны дараа аж ахуйн нэгжийн гэрчилгээг олгоно.
Дөрөв. Үйл явцын цаг хугацаа
Бүртгүүлсэн бичиг материал нь бүрэн бөгөөд хуулийн дагуу бол бүртгэлийг хүлээн авсны дараах гурав хоногийн дотор аж ахуйн нэгжийн гэрчилгээг олгоно.
Тав. Хураамж
Ямар ч төлбөргүй.
