solongonews
Шүдээ авахуулснаас хойш эхний хоногуудад юу хийж болохгүй вэ?
2019-05-24 11:25
Шүдээ авахуулаад удаагүй бол спортоор хичээллэх гэж яараад хэрэггүй. Учир нь саунд суух, хэт халуун усанд орох, бүлээн жин тавих, спортоор хичээллэх үед биеийн температур нэмэгдэж, шарх удаан эдгэж, нүүр хавагнадаг.

Шүдээ авахуулаад удаагүй бол спортоор хичээллэх гэж яараад хэрэггүй. Учир нь саунд суух, хэт халуун усанд орох, бүлээн жин тавих, спортоор хичээллэх үед биеийн температур нэмэгдэж, шарх удаан эдгэж, нүүр хавагнадаг.

Шүдээ авхуулснаас хойш 5-6 хоногийн дараа буйлны хар бараан байсан хэсгүүд сааралдуу туяа орж, шарх эдгэрч эхэлдэг. Хэрэв та зүрх судасны ямар нэг өвчтэй, тэр дундаа даралт ихэсдэг бол эмчийн зөвлөсөн эмийг ууж даралтаа тогтворжуулах хэрэгтэй. Эс бөгөөс шархны цус алдалт тогтохгүй бохир орох болон удаан эдгэх сөрөг талтай. 

Мөн эхний 14 хоногт хэт халуун эсвэл хүйтэн, халуун ногоотой, бүхэл хатуу (самар, ааруул гэх мэт) хоол идэхээс зайлсхийгээрэй. Энэ нь эдгэж байгаа буйлны нимгэн арьсыг хөндөж, шархлуулах эрсдэлтэй шүү. Болж өгвөл согтууруулах ундаа болон тамхи битгий хэрэглээрэй. Учир нь согтууруулах ундаанд агуулагдах спирт цусыг шингэлж, тамхины хор шархыг үрэвсүүлэх магадлалтай.

Шүдээ авахуулсны дараа буйл бүрэн эдгэртэл шүдээ угаахдаа резинэн сойзоор буйландаа хүргэлгүй зөөлөн угааж эсвэл ам зайлагчаар хөнгөн зайлаарай. Хэлээрээ болон ямар нэг гадны биетээр шархандаа хүрч болохгүй. 

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл