Саяхан болсон хаврын баяр (билгийн улирлын шинэ жил) НҮБ-ын баярын өдөр болгон товлогдсон талаар хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин 25-нд:
- Хаврын баяр нь Хятадын баярын өдрүүд болох төдийгүй дэлхийн баярын өдөр юм. Бид хаврын баярыг дэлхийн бусад улс орнуудтай хамтран тэмдэглэхэд бэлэн байна. Өөр өөр соёл иргэншил эв нэгдэлтэй амьдарч, бие биенийхээ амжилтанд хүрч, бие биенээсээ суралцана гэдэгт найдаж байна.
Мөн өдөр болсон Хятадын байнгын хэвлэлийн хурал дээр нэгэн сурвалжлагч:
- Орон нутгийн цагаар 12 дугаар сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар хуралдаанаар Хаврын баяр (Сар шинийн баярыг) Нэгдсэн үндэсний баярын өдөр болгон товлон тогтоох тогтоолыг санал нэгтэйгээр гаргасан. НҮБ-ынхэн "Шинэ жил"-ийг мөн тэмдэглэх гэж байна. Танд ямар нэгэн тайлбар байна уу?
Мао Нин:
- Хаврын баяр бол Хятадын соёлын хамгийн эртний, хамгийн чухал уламжлалт баяр бөгөөд олон мянган гэр бүлийн уулзалт, хуучинтай салах ёс гүйцэтгэх, шинэ баярыг угтах баярын өдөр юм гэж хэллээ. Хаврын баяр бол хятад болон дэлхий дахины аль алиных нь баяр юм. Бүрэн бус статистик тоо баримтаас үзвэл, 20 шахам улс хаврын баярыг хууль ёсны баяр гэж үздэг бөгөөд дэлхийн хүн амын тавны нэг нь билгийн улирлын шинэ жилийг өөр өөр хэлбэрээр тэмдэглэдэг байна. Мөн хаврын баярын ардын үйл ажиллагаа 200 шахам улс орон, бүс нутагт орж, дэлхий дахины соёлын арга хэмжээ болж, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст баяр баясал авчирдаг байна.
Мао Нин:
- Хаврын баяр нь хаврын ерөөл, халуун дулаан уур амьсгалыг төлөөлсөн баяр, амар амгалан бөгөөд мөн хятадын эв нэгдэл, эв найрамдал, энх тайвны соёлын сүнслэг гол цөмийг илэрхийлдэг. Бид хаврын баярыг дэлхийтэй хамт тэмдэглэхэд бэлэн байна. Өөр өөр соёл иргэншил харилцан уялдаатай оршиж, бие биедээ харилцан бие биенээсээ суралцана гэдэгт найдаж байна. Бүх улс орны ард түмэн бие биенээ танин мэдэж, хүн төрөлхтөний хамтын ирээдүйтэй хамт олон байгуулахын төлөө гар нийлэн алхах болно гэдэгт найдаж байна гэж хэллээ.
