solongonews
Ли Жаншү, Японы төлөөлөгчдийн танхимын даргатай хэлэлцээ хийлээ
2018-07-25 17:30
Ли Жаншү, Японы төлөөлөгчдийн танхимын даргатай хэлэлцээ хийлээ.

ХОУР-гийн мэдээ : БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаншү Хятадад айлчилж байгаа Японы төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Ошиматай 24-нд Бээжин хотноо хэлэлцээ хийж, Хятад, Япон хоёр орны удирдагчийн нийтлэг ойлголтоор жолоодлого болгож, энх тайван, найрсаг, хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлийг тууштай баримтлах ёстой гэж онцолсон байна. 

Ли Жаншү илэрхийлэхдээ: энэ онд Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байна. Саяхан, Ши Жиньпин дарга Японы ерөнхий сайд Шинзо Абэтай утсаар ярьж, хоёр тал Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээний үзэл баримтлалын дагуу улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчмыг мөрдөж, Хятад-Японы харилцааг сайжруулж хөгжүүлэх тухай нийтлэг ойлголтод хүсэн байна. Хоёр орны олон салбарын хамтын хичээл зүтгэлээр Хятад, Японы харилцаа хөгжлийн хэвийн замд эргэн орсон юм. Одоогийн байдлаар, хоёр орны удирдагчийн нийтлэг ойлголтын дагуу Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ зэрэг улс төрийн дөрвөн баримт бичгийг журамлах мөртөө хэрэгжүүлж, түүхээр толь болгож, хоёр орны харилцааны эрүүл хөгжил, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг батлах хэрэгтэй гэжээ. 

Тэрээр, БХАТИХ-ын байнгын хороо, Японы Парламенттай хамтаар хууль тогтоох, хуульд хяналт тавих хамтын ажиллагаа, бодлогын ойлголцол, зохицуулалтыг бэхжүүлэхэд бэлэн байж, Хятад, Японы найрсаг хамтын ажиллагааг ахиулахад хууль эрх зүйн болон тогтолцооны баталгаа хангахад бэлэн байна гэж цохон тэмдэглэсэн байна. 

Тадамори Ошима илэрхийлэхдээ: Түүхээ бат цээжилсэн үндсэн дээр  Япон-Хятадын харилцааны шинэ нөхцөл байдлыг бий болгоно. Японы Парламент  БХАТИХ-ын байнгын хорооны хоорондох солилцоогоо эрчимжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад-Японы харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл