Хүүхэд мах идэхээс татгалзах нь хэд хэдэн шалтгаантай: зажлахад хэцүү байдал, хүрэхэд тааламжгүй гадаргуу гэх мэт. Гэвч хүүхдийн эмч нарын мэдээллэснээр мах идэхгүй байх нь тийм ч ноцтой асуудал биш бөгөөд харин эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, маханд агуулагддаг амин дэм, витамин, мөн уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг агуулсан хоол, хоолны цэс гаргахад суралцах хэрэгтэй болдог гэнэ.
Гэхдээ асуудлыг даамжруулж тэр бүр хүүхдийнхээ аясаар байх гэж хичээх хэрэггүй бөгөөд аль болох мах орсон хоол идүүлж сургахыг оролдох хэрэгтэй. Жишээлбэл ногоогоор хачирлах, өөр төрлийн махаар орлуулах, зутан шөл хийх гэх мэтчилэн.
Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Махнаас бүр мөсөн татгалзах нь маханд агуулагддаг чухал амин дэмүүд, олон төрлийн витаминууд болон уургийн дутагдалд орох шалтгаан болж байдаг бөгөөд улмаар хүүхдийн өсөлт зогсох, цус багадалтанд өртөх гэх зэрэг үр дагаварууд үүсдэг гэнэ. Тийм учраас эмчид хандаж тохирсон дэглэм, хоолны цэсийг гаргуулж авахыг зөвлөж байна.
