Ли Кэчян: Энэ уулзалт дэлхийн эдийн засгийн сэргэлт тааруу, худалдааны өсөлт удааширч, дэлхий болон бүс нутгийн халуун цэгийн асуудалд шинэ өөрчлөлт гарч буй байдалд зохиогдсон юм. Уулзалтаар дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, худалдааны чөлөөт байдал, хөрөнгө оруулалтыг хялбарчилж, даяаршлын үйл явцыг урагшлуулах идэвхтэй дохио өгсөн юм. Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа нь хамгийн том хөгжиж буй орон Хятад улс хийгээд Төв, Зүүн Европын шинээр хөгжиж буй цогцын хоорондох бүс нутаг дамнасан хамтын ажиллагаа юм. Дэлхийн худалдааны системийг хамгаалахад ашигтай бөгөөд дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжил, хүртээмжтэй өсөлтийг ахиулна гэв.
Кузинскис: Удирдагчдын энэ уулзалтаар нааштай үр дүнд хүрлээ. Төв, Зүүн Европын орнууд Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөгжлийн стратегийг нэгдүүлэн, нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, зам харилцаа, банк санхүү, шинжлэх ухаан техник, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг Европын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй нэгтгэн, Европ Хятадын харилцааг цаашид хөгжүүлэхийг хүсэж байна гэв.
Орбан: "16+1 хамтын ажиллагаа" Төв, Зүүн Европын орнуудын ашиг сонирхолд нийцэж, Европ Хятадын харилцааны хөгжилд шинэ зам нээж өгчээ. Унгар дараачийн ээлжийн уулзалтыг зохион байгуулах болсондоо баяртай байгаа бөгөөд уулзалтыг амжилтад хүргэхээр хичээн зүтгэнэ гэв.
Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалтын үр дүнг танилцуулав
2016-11-07 10:09
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 5-ны өдөр Рига дахь үндэсний номын санд Латвийн ерөнхий сайд Кузинскис, Унгарын ерөнхий сайд Орбаны хамт сэтгүүлчидтэй уулзаж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын 5 дахь уулзалтын үр дүнг танилцуулав.
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
