solongonews
XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Ⅱ бүгд хурал 03-р сарын 08-ны өдөр болно
2019-03-07 16:27
XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Ⅱ бүгд хурал 03-р сарын 08-ны өдөр болно.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы төлөөлөгчдийн багийн хурал 03-р сарын 08-ны өдрийн үдээс өмнө болох бөгөөд уг хурлаар төсвийн тайланг хянан зөвлөх болно. Мөн Санхүү, эдийн засгийн хорооны ажлын төлөвлөгөө, төсвийн тайланг хянаж, энэхүү хоёр тайлангийн хянан баталсан дүнг танилцуулна.

03-р сарын 08-ны өдрийн үдээс хойш XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Ⅱ бүгд хурал болох бөгөөд хурлаар АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү-ний АТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг сонсож, АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Ван Чэнь-ний гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг танилцуулна.

Мөн 08-ны өдрийн үдээс өмнийн 10 цагт XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган Ⅱ бүгд хурал хэвлэл мэдээллийн бага хурал зохион байгуулж, Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И “Хятадын гадаад бодлого болон гадаад харьцаа”-д холбогдох асуудалд дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах болно.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл