Анх удаагаа болсон Өвөр Монголын тайзны урлагийн үзүүлбэр ба 5 дахь удаагийн Өвөр Монголын бүжгийн “Алтан үхэр” шагнал шалгаруулах үйл ажиллагаа Хөххотод саяхан болж, Хөлөнбуйр хотын Тулгуурын зохиосон түүхэн сэдэвт “Солонгон зам-Эвенк” дуулалт бүжгэн жүжиг Өвөр Монголын 70 гаруй уран бүтээлчийн 400 гаруй бүтээлээс шалгаран тайзны урлагийн “Алтан үхэр” шагнал хүртэв.
Тус арга хэмжээг Өвөр Монголын Соёл аялал жуулчлалын танхим, Өвөр Монголын Утга урлагийн холбоо, Өвөр Монголын тайзны урлагийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан юм.
Дуулалт бүжгэн жүжиг “Солонгон зам-Эвенк” нь 1732 онд Чингийн төрөөс 3000 цэрэг шилж сонгон гэр бүлтэй нь Хөлөнбуйр хотод нүүлгэн авч ирэн, хот суурин босгон гэр орноо сахин хамгаалсан түүхийг харуулжээ. Тоглолт нь үзэсгэлэнт сайхан гэр орон, эзний зарлиг, нүүдэл зэрэг 6 хэсгээс бүрдэх ба ардын дуу, үндэстний бүжиг зэргээр дамжуулан түүхэн явц дахь Эвенк үндэстний үйлдвэрлэл амьдралын арга хэлбэр, амьдралын орчны өөрчлөлтийг тэмдэглэжээ. Энэхүү жүжиг нь 2014 онд ӨМӨЗО-ы 12-р удаагийн оюуны соёл иргэншлийн бүтээн байгуулалт “5.1” төслийн шилдэг бүтээлийн шагнал хүртэж байжээ.
1991 оноос эхлэн шалгаруулах болсон Өвөр Монголын бүжгийн “Алтан үхэр” шагнал нь мужийн зэрэглэлийн бүжгийн урлагийн хамгийн өндөр шагнал болно. Мөн арлын шар шиг хичээн зүтгэж яваа гавьяат хүмүүсийг шагнан урамшуулсан байна.
