solongonews
Хилээр орж гарах үнэмлэхийн өөрчлөлт
2019-04-30 10:20
Хилээр орж, гарах үнэмлэхийг улсын хэмжээнд хийдэг боллоо

Энэ оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн энгийн паспорт, Хонконг, Макао, Тайваньд нэвтрэх зэрэг хилээр орж, гарах үнэмлэхийг Хятад улсын дотоодын дурын нэг хилээр орж, гарах удирдлагын газар хийж болохоор болсон нь нутгаасаа хол байгаа иргэдэд таатай нөхцөл боломжийг олгож байгаа аж.

Шиү Цүнмин нь Эрээн хотод арилжаа наймаа хийж амьдардаг Хэбэй мужийн иргэн. Тэрээр сонор сэрэмжгүй байдлаасаа болон паспортоо гээсэн байна. Ийнхүү тэрээр интернэтээс хилээр орж, гарах үнэмлэхийг Хятад улсын дотоодын дурын нэг хилээр орж, гарах удирдлагын газарт хийлгэж болох сайхан мэдээг олж мэдэн, энэ сарын 03-ны өглөө Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчооны хилээр орж, гарах ажил гүйцэтгэх үйлчилгээний газар ирж, шинэ паспортын бичиг баримтаа бүрдүүлжээ.

Ингэснээр иргэд шинээр паспорт авахаар хөөцөлдөх цаг хугацааг нь хэмнэж чадахаар болжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл