Өөрөөр хэлбэл Хятадын Тэнгисийн эдийн засгийн яармаг Шэньжэнь хотноо анх удаа зохиогдож,Хятадын Өмнөд туйл дахь 36 дугаар экспедиц болон “Шюэ Лүн II”хөлөг онгоц Шэньжэнь хотоос мордсон нь энэ юм.
Хятадын Тэнгисийн хэрэг эрхлэх газрын Туйлын судалгааны албаны дарга Чинь Вэйжя Хятадын Өмнөд туйл дахь 36 дахь удаагийн судалгааны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ,“Энэ удаагийн судалгаа нь “Өмнөд туйлыг таньж, хамгаалж, ашиглахыг үндсэн зорилтоо болгосон.Өмнөд туйлын өөрчлөлтийн дэлхийд үзүүлэх нөлөөг судалж,улмаар Хятад улсын уур амьсгалын өөрчлөлт дэх дасан зохицол,түүнтэй холбоотой авах арга хэмжээний хүчин чадлыг дээшлүүлж,Өмнөд туйлыг дэлхий нийтээрээ ашиглахад бид ажлаа чиглүүлж байна.

Энэ удаагийн Өмнөд туйл дахь судалгаа нь усан онгоц,далайн мөс,газар,агаар,судалгааны цэг зэрэг олон платформыг бүрэн ашиглан,эх газар-далай тэнгис-агаар мандал-мөсөн давхарга-биологи зэрэг олон салбарын хамтарсан ажиглалт хийх,Энкесбург арлын шинэ өртөөг бүтээн байгуулах ажлын урьдчилсан төслийг хэрэгжүүлэх,үндсэн бүтээн байгуулалтыг дуусгах зэрэг ажлыг гүйцэтгэнэ”гэлээ.Байгалийн баялгийн яамны зөвшөөрлөөр хэрэгжиж буй“Хятадын Өмнөд туйл дахь 36 дахь удаагийн судалгааны ерөнхий төсөл”-ийн хүрээний экспедицийн баг нь 105 байгууллага нэгжийн 413 гишүүнээс бүрдэж буй.

“Шюелүн II” хөлөг онгоц юуны түрүүнд Өмнөд туйлын Жүншань өртөөнд үйл ажиллагаагаа эхлүүлж,дараа нь Өмнөд далайн Космонавт тэнгист ерөнхий судалгаа хийж,үргэлжлүүлэн Чанчэн өртөөнд судалгааны ажлаа үргэлжлүүлж,2020 оны 3 дугаар сарын сүүлчээр улсдаа буцахаар төлөвлөж байгаа аж.