solongonews
Х. Хэрлэн: Жин хасахад 20 хувь нь хөдөлгөөн, 80 нь хооллолт юм шүү
2015-12-28 18:21
Сайн байна уу? Махлаг эмэгтэй бүрийн хүслэн болсон турах гээч зүйлийг даваад биш туулаад гарсан нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцлаа. Түүнийг Х.Хэрлэн гэдэг.
-Та яаж өөрийгөө ялж, галбиржин турж чадсан юм бэ?
-Би анх 60 кг байсан. Охиноо гаргаад 81кг болсон. Төрснөөс 6 сарын дараа 75 кг болсон байсан. Тэр өдрөөс хойш л таргалалттай эрчимтэй тэмцэж эхэлсэн дээ. Би маш олон тураах дэглэм барьсан. Гэхдээ ямар ч дэглэм барьсан 14.00 цагаас хойш махан хоол иддэггүй. 
 
-14.00 цагаас хойш юм идэхгүй байна гэдэг их хэцүү биз дээ. Яаж тэр хэцүү үеийг давж чадав аа. Та бусад үедээ ямар хоол хүнс хэрэглэдэг байсан бэ? 
-Эхэндээ их хэцүү. Хоол харвал идчихмээр санагдаад л. Гэхдээ хүн тэсч тэвчиж чадвал бүтэхгүй зүйл гэж байдаггүй юм байна лээ. 14.00 цагаас өмнө би өөрийн хүссэн зүйлсээ иддэг байсан. Гэхдээ амттан маш багаар, харин ногоо, мах их иддэг байлаа. 
 
-Та хооллохынхоо хажуугаар дасгал хөдөлгөөн хийдэг байсан уу? Ямар дасгал хийдэг байсан бэ?
-Facrbook.com дээр “chadnaa ohidoo”  гээд грүүп байдаг. Тэндээс дасгалын зураг, бичлэг аваад хийдэг байсан. Турахыг хүсэж байгаа охид бүсгүйчүүд маань тэр грүпп-д нэгдвэл их зүгээр. Адилхан турахыг хүсэж байгаа эмэгтэйчүүд,  аль хэдийнээ гуалиг болчихсон эмэгтэйчүүд аль аль нь байдаг болохоор мэдэхгүй зүйлээ асууж мэддэг зүйлээ бусаддаа хуваалцахад их хэрэгтэй. 
 
-Турахыг хүсэж байгаа бусад бүсгүйчүүддээ хандаж хэлэх зүйл юу байна?
-20% дасгал, 80% хөдөлгөөн гэдэг үнэн шүү. Хоолоо сайн тохируулаарай. Мөн тэсвэр тэвчээр гаргалгүйгээр сайхан болно гэдэг бүтэшгүй зүйл. Хичээл зүтгэл их зүйлийг бүтээдэг юм шүү. Бүгд тэвчээртэй тууштай байгаарай. 
 
Гоо
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл