solongonews
Хөгжлийн бэрхшээлтэй багачуудыг хамтдаа баярлуулцгаая
2015-12-28 18:21
Ээж аавынхаа асаргаанд байдаг, эсвэл бүр хэвтрийн, хүнд өвчний улмаас тэд л санаа алдан хөшигний ард үлддэг биш билүү.

Хүүхэд л юм хойно баярлаж хөөрч, ээж ааваараа хөөсөн чихэр авахуулж, галзуу хулгана дээр сууж, ногоон зүлгэн дээр дураараа нисэх мэт гүйхийг хүсдэггүй гэвэл, дэндүү худлаа...

 

Хэдхэн хоногийн дараа эх үрсийн баяр болно. Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Паркт багачуудын дуу цангинах цаг. Гэхдээ та тэнд нэгэн зүйлийг анзаарсан уу. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй багачууд харагддаггүйг мэдэх үү. Байнга ээж аавынхаа асаргаанд байдаг, эсвэл бүр хэвтрийн, бүр өөрөөр бол хүнд өвчний улмаас тэд л санаа алдан хөшигний ард үлддэг биш билүү. Хүүхэд л юм хойно баярлаж хөөрч, ээж ааваараа хөөсөн чихэр авахуулж, галзуу хулгана дээр сууж, ногоон зүлгэн дээр дураараа нисэх мэт гүйхийг хүсдэггүй гэвэл, дэндүү худлаа...

 

Mongoljingoo.mn сайтаас анхлан олон нийтэд хүргэсэн “Халуун Болор” сувиллын төвийн барилгыг босгох хандивын аяныг дэмжин чин сэтгэлийн өглөгөө өгсөн бүх ээжүүд, эхчүүддээ гүнээ талархлаа илэрхийлье. Ээж бүхэн энэхүү “Халуун Болор” төвийн барилгыг босгох, тэнд тархины саажилттай хүүхдүүдийг үнэ төлбөргүй сувилуулахын төлөө сэтгэл гарган нэгдсэнээр өнөөдрийн байдлаар тус төвийн хандивын дансанд 2,199,800 төгрөг цуглаад байна. Цаашид энэ дүн улам өсч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр үнэ төлбөргүйгээр Шаргалжуут рашаан сувилалд эмчлүүлэх боломж нээгдэнэ гэдэгт эх хүнийхээ хувьд чин сэтгэлээсээ итгэж байна. Барилгаа барихын тулд А.Одончимэг эгч маань олон түмнээсээ 1000 төгрөгөөр хандив өргөөч гээд ХААН банкинд  5003168283 тоот данс нээжээ. Данс эзэмшигчийн нэр "Хүүхдийн төлөө Халуун Болор төв" юм шүү. 

 

Mongoljingoo.mn сайтаас анхлан олон нийтэд хүргэсэн “Халуун Болор” сувиллын төвийн барилгыг босгох хандивын аяныг дэмжин чин сэтгэлийн өглөгөө өгсөн бүх ээжүүд, эхчүүддээ гүнээ талархлаа илэрхийлье. 

 

Алгынхан чинээ үрээ алдсан их хагацалд бууж өгөлгүй, диваажинд одсон үр шиг нь зовж энэлэн яваа хүүхдүүдийн төлөө амь амьдралаа зориулахаар шийдсэн А.Одончимэг эгч маань “Халуун Болор” төвдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ угтан авч, үнэ төлбөргүй үйлчлэхийн төлөө бүх зүрх сэтгэлээ зориулж яваа нэгэн.

 

Ийм ч учраас тэрээр удахгүй тохиох эх үрсийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ ая дуугаараа бэлэг барьж, ирсэн бүх хүүхдэд бэлэг тараах халуун сэтгэлийн өдөрлөгтөө бэлдээд завгүй явна. Ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд ажил хөдөлмөр эрхлэх боломж тааруугаасаа үүдэн амьдралын боломж нь тэр хэрээр хумигддаг зовлон олны нүднээс даанч хол доо. Хэвтрийн хүүхдээ сахиж унтах, идэх, гоёхыг умартаад өврөөс нь унасан тэр л бяцхан зүрхийг инээлгэхийн төлөө өөрөө өөрийгөө бүтнээр нь зориулаад, өөр зүйлгүй үлдсэн хүмүүс энэ ангилалд багтдаг юм.

 

"Халуун Болор" төвийн хандивын дансанд 2,199,800 төгрөг цуглаад байна. Цаашид энэ дүн улам өсч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр үнэ төлбөргүйгээр Шаргалжуут рашаан сувилалд эмчлүүлэх боломж нээгдэнэ гэдэгт эх хүнийхээ хувьд чин сэтгэлээсээ итгэж байна.

 

Магадгүй зарим нь Шаргалжуут хэмээх буянтай рашаан сувилалд амарч тухлах ч мөнгөгүй, дэмий л тэр тухай мөрөөдөх нь элбэг. Бусдын нүдэнд үр хүүхдээ хэлтгий харагдуулахгүй гэсэндээ орон гэртээ бүгээд нийгмээс өөрсдийгөө ч тусгаарлачихсан байх нь энүүхэнд.

Ийм л учраас нуугдан буй тэр их гэрэл гэгээг хөгжлийн бэрхшээлтэй гэх нэрнээсээ болоод авч чадахгүй байгаа, хүслээрээ биш хяслаар ирсэн зовлонг буцааж чадахгүйн зовлонд хүлэгдсэн бяцхан үрс, тэдний ачлал буянт ижий аавд инээмсэглэл бэлэглэцгээе.

Сайхан сэтгэлийн өглөг дүүргэх энэхүү баярт маань нэгдэхийг хүсвэл та бүхэн 99900936, 99880099 дугаарт залгаж холбогдоорой. Мөн Facebook дэх Халуун Болор хаягаар бидэнтэй нэгдээрэй. 

http://www.mongoljingoo.mn/content/read/60534.htm энэ хэсгээс та илүү дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл